Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЦАХИМ ТЕНДЕРИЙН ТУХАЙ

2015-01-30 16:25

ЦАХИМ ТЕНДЕРИЙН ТУХАЙ

 

Худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг удирдах нэгдсэн цахим системийг бий болгох төслийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан 2015 оны 02 дүгээр сарын 01 ны өдрөөс хойш зохион байгуулагдах тендер шалгаруулалтыг Цахим худалдан авах ажиллагааны www.meps.gov.mn системээр зохион байгуулахаар ажиллаж байна.

            Иймд Цахим тендерт оролцохыг хүссэн ААНБайгууллагууд нь урьдчилан цахим системд бүртгүүлж, нэвтрэх эрх, хувийн нууцлалын код авах шаардлагатай. Тендерт оролцогч цахим системд бүртгүүлэх, хувийн нууцлалын код авах хүсэлтээ (Улсын бүртгэлийн гэрчилгээ /зөвлөх хувь хүн иргэний үнэмлэх/-ний наториатаар баталгаажуулсан хуулбар, аж ахуйн нэгжийг төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, хариуцах ажилтны товч мэдээлэл, харилцах хаяг) албан бичгээр мөн цахим системд дээрх мэдээллийг оруулан Худалдан авах ажиллагааны /Худалдан авах ажиллагааны газар/ мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ үү.

                        Мөн цахим тендерийн талаар http://meps.gov.mn/http://www.e-procurement.mn/http://e-tender.mn/, зэрэг сайтуудаас холбогдох журам, заавар, мэдээлэл, болон сургалтын материалуудыг татан авж танилцах, мөн Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах  ажиллагааны хэлтэсийн 70110422 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба.

Лавлах утас: 70462369, 70462370

Хаяг: Завхан аймгийн ЗДТГ. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар,

417 тоот өрөө

НИЙТЭЛСЭН: 2016-03-03 23:33:47