ТЕНДЕРИЙН УРИЛГА
522 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2014-07-09 12:45

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Тендер зарлах өдөр: 2014.07.04

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Улиастай сумын Хөгжим бүжгийн коллежийн их засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 09-ХА-029/2014

  Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос : Завхан аймгийн Улиастай сумын Хөгжим бүжгийн коллежийн их засварын ажил гүйцэтгэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй дүнгийн 50%-иас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.

          Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2012, 2013 онуудад хамгийн багадаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагатай /Тендерийн бичиг баримтад ажилбарын заалтыг тусгаж өгнө/

Тендерийг 2014 оны 7-р сарын 18- ний өдрийн 15 цаг 00 минутаас –аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 7-р сарын 18-ний өдрийн 15цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

          Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар : 090051013        

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

            Хаяг:              Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба.

                        Нутгийн удирдлагын ордон.

                          4-р давхар № 417.

         Утас: 70462369, 93013173

2016-03-03 23:53:08