ТЕНДЕРИЙН УРИЛГА
617 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Тендер зарлах огноо: 2017-03-24 
Тендер шалгаруулалтын нэр: :Завхан аймгийн Улиастай сумын 9-р цэцэрлэгийн 2017 оны 4,5,9,10,11, 12 дугаар саруудад хэрэглэх хүнсний материал нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил                                                           Тендер шалгаруулалтын дугаар: 09-ХА-021/2017                                                 Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос "Завхан аймгийн Улиастай сумын 9-р цэцэрлэгийн 2017 оны 4,5,9,10,11, 12 дугаар саруудад хэрэглэх хүнсний материал нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар

Багцын нэр

Багц1

Гурил ба түүнийг орлох бүтээгдэхүүн

Багц2

Төмс хүнсний ногоо

Багц3

Сүү сүүн бүтээгдэхүүн

Багц4

Жимс жимсгэнэ

Багц5

Хоол амтлагч болон бусад бүтээгдэхүүн

Багц6

Бусад бүтээгдэхүүн

 

 Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь  50000 төгрөгөөр  худалдан авч болно.Тендер  нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.                        Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:                                                                                                                                Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн  2016 оны борлуулалтын орлогын хэмжээ тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас багагүй байна. 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг нотиратаар баталгаажуулж ирүүлнэ. 
Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 1 жил буюу 2016 онд хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй ажлыг гүйцэтгэсэн байвал давуу тал болно.                                      Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.

Тендерийн баталгаа: Шаардлагагүй

Тендерийг 2017 оны 03-р сарын 31 ний өдрийн  11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03-р сарын 3–ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.                                                               Орон нутгийн давуу эрхийн зөрүү тооцноТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.1.3, 10.1.4, 10.1.5 дахь заалт

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 100090051006 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг :Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар 417 тоот Утас: 70462369, 99185977, 99036533

 

2017-03-24 10:35:57