Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Тендер зарлах өдөр: 2017.04.07

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн  Хөгжимт театрын барилгын засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-008/2017

 

         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос : Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын  засварын ажил гүйцэтгэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 72 хувиас  багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50% хувиас доошгүй байна.Сүүлийн 2 жилийн хуагцаанд ашигтай ажилласан байх.

            Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны  аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ

 Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа хийж гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жилд буюу 2015, 2016 он. Нэг удаа хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг нь 36 хувиас  багагүй  байна. Гэрээ болон хүлээлгэж өгсөн комиссын акт хавсаргана.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай:  Барилгын угсралтын  /2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2. /

 

Тендерийг 2017 оны 05-р сарын 08- ны өдрийн 11 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05-р сарын 08-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй,

Тендерийн баталгааны үнийн дүн:2.100.000

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил ,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал үзүүлж байгаа үйлчилгээг  хамгийн ихээр ашигласан,  10.1.4-т зааснаар орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан.

           Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар : 100090051006      

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

            Хаяг:                  Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах                     

                                  ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон.   4-р давхар № 417.

        tender.gov.mn, zavkhan.gov.mn, khural.mn Утас: 70462369, 99036533

НИЙТЭЛСЭН: 2017-04-13 10:00:35