Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 онд хэрэглэгдэх бензин шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийн урилга

 

Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

 

Огноо: 2018-03-07
Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 онд хэрэглэгдэх бензин шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: 09-ХА-024/2018

         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос: “Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 онд хэрэглэгдэх бензин шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажил” -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. 
Сүүлийн  2 жилд  хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын туршлага: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017.

      Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03-р сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Орон нутгийн давуу эрхийн зөрүү тооцохгүй. 

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 100090051006 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Хаяг : Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн

удирдлагын ордон. 4-р давхар 417 тоот Майл хаяг: 09haaa@gmail.com                                 Утас: 70462369, 99185977, 99125745   Эх сурвалж zavkhan.gov.mn

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-07 10:35:10