Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Завхан аймгийн Их-Уул сумд 100 ортой цэцэрлэгийн барилга худалдаж авах ажлын тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА /ЦАХИМ/

 

Тендер зарлах өдөр: 2018.03.07

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Их-Уул сумд 100 ортой цэцэрлэгийн барилга худалдаж авах ажил

 

Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-008/2018

 

         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос :Их-Уул сумд 100 ортой цэцэрлэгийн барилга худалдаж авах ажилд  цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

 

Тендерийг 2018 оны 04-р сарын 09- ний өдрийн 10 цаг 30 минутаас  өмнө tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04-р сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй,

Тендерийн баталгааны үнийн дүн:4.340.000

           

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

            Хаяг:          Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах                     

                                     ажиллагааны алба. tender.gov.mn, zavkhan.gov.mn, эх сурвалж                        

                                                                        зууны мэдээ сонин

                        Нутгийн удирдлагын ордон.

                          4-р давхар № 417.  Утас: 70462369, , 99036533

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-07 15:15:14