Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ “ЭЦЭГ ЭХ, БАГШ, СУРАЛЦАГЧДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ, ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА.
ФАЙЛЫГ ҮЗЭХ

2019-2020 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 29 сургуульд 15113 суралцагч, сургуулийн өмнөх боловсролын 40 цэцэрлэгт 5410 хүүхэд суралцаж байна.  

Сургууль, цэцэрлэгт  нийт 1100 гаруй багш ажиллаж, 1 дүгээр ангид 1530 суралцагч шинээр элслээ.

2019 онд ерөнхий боловсролын 3 сургууль, 4 цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж, 2 сургууль, 1 цэцэрлэгийн барилга шинээр эхлэн баригдаж, боловсролын салбарт 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.

Сургалтын байгууллагын үйл ажиллагааны зорилго, төлөвлөлтийг эцэг эх, нутгийн захиргааны хамтын оролцоотой тодорхойлж, эцэг эхийн зөвлөгөөн, уулзалтуудыг тогтмол хугацаанд зохион байгуулж, сургалт  хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн эргэх холбоотой ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

 

НИЙТЭЛСЭН: 2019-09-18 09:23:55