ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗАР, НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2016 ОНЫ I УЛИРАЛЫН ТАЙЛАН
2016.04.04
“Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай” Монгол Улсын хууль, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг үндэслэн түүний хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдон гарсан Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, Байгууллага, иргэдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шуурхай болгохтой холбогдсон зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2007 оны 08 дугаар албан даалгаврыг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тогтоолын дагуу иргэдээс мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар болон амаар, бичгээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАХ
ЦАГИЙН ХУВААРЬ
Д/Д |
Хүлээн авах өдрүүд |
Цагийн хуваарь |
1 |
Мягмар |
1500-1800 |
2 |
Пүрэв |
1000-1300 |
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ИРГЭДТЭЙ УУЛЗАХ
ЦАГИЙН ХУВААРЬ:
Д/Д |
Хүлээн авах өдрүүд |
Цагийн хуваарь |
1 |
Даваа гариг |
1400-1500 цагт |
2 |
Лхагва гариг |
1000-1300 цагт |
Дээрхи хуваарийн дагуу аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч иргэдтэй биечлэн уулзаж, өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр хүлээн авч шийдвэрлэн хариуг өгч, бусад өдрүүдэд Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар иргэдийг хүлээн авч уулзаж өргөдөл гомдлыг шийдвэрлэн ажиллаж байна.
Иргэдээс аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газарт 2016 оны I улиралд 70 өргөдөл ирүүлсэнээс ажил хүссэн 6, ажлаас чөлөөлөгдөх тухай 13 мөнгөн тусламж үзүүлэхийг хүссэн 15, газар хүссэн болон газрын маргааны талаар 4, тусгай зөвшөөрөл хүссэн 10, бусад асуудлаар 22 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс 105 өргөдөл гомдлыг хүлээн авч 96 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариу өгч, 9 өргөдөл хугацаа болоогүй хүлээгдэж байна.
2016 оны эхний улиралд аймгийн Засаг дарга, Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 95,7 хувь, нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 91,4 хувьтай байна.
Өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ тухай бүр дүгнэлт хийж, хяналт шинжилгээ үнэлгээг хийж биелэлтийг тооцон ажиллаж байна.
2016 оны I улиралын өргөдөл, гомдлын
шийдвэрлэлтийн байдал
№ |
Байгууллагын нэр |
Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо |
Шийдвэрлэлт |
Шийдвэрлэлт хувь |
|||
Шийдвэрлэж хариу өгсөн |
Бусад байгууллагад шилжүүлсэн |
Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн |
Хугацаа болоогүй |
||||
1 |
Аймгийн Засаг даргын Тамгын газар |
70 |
67 |
- |
- |
3 |
95,7% |
2 |
Сумдын Засаг даргын Тамгын газар |
105 |
96 |
- |
- |
9 |
91,4% |
2016 оны I улиралын дүн |
175 |
165 |
- |
- |
12 |
94,2% |
2016 оны I улиралд иргэдээс төрийн захиргааны төв байгууллагад хандаж
ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт /хэлбэрээр/
№ |
Байгууллагын нэр |
Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт |
Үүнээс: |
|||||
Бичгээр |
11-11 төвөөр |
Цахим хэлбэрээр |
Утсаар хандсан |
Биечлэн уулзсан |
Бусад |
|||
1 |
Аймгийн Засаг даргын Тамгын газар |
70 |
56 |
14 |
- |
- |
- |
- |
2 |
Сумдын Засаг даргын Тамгын газар |
105 |
95 |
- |
- |
2 |
8 |
- |
2016 оны I улиралын дүн |
175 |
151 |
14 |
- |
2 |
8 |
- |
Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн агуулга
№ |
Байгууллагын нэр |
Зонхилж байгаа асуудал /тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/ |
1 |
Аймгийн Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг даргын Тамгын газарт |
Нийт 175 өргөдлөөс Хүсэлт 110 / 62.8 % Санал 47 / 26.8 % Гомдол 18 / 10.2 % ажилд орох, томилуулах, чөлөөлөгдөх, маргааны талаар 79 /45,1 % мөнгөн тусламж хүссэн 23 / 13,1 % нийгмийн халамж, иргэний бүртгэл мэдээлийн талаар 19 / 10,8 % хөдөө аж ахуй, газар, газрын маргааны асуудал 18 / 10,2 % бусад асуудлаар 36 /20,5 % |