АВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН
711 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗАР, НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2017.06.22

Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт болон сум байгууллагуудад ирсэн өргөдөл, гомдлыг  "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" Монгол улсын хууль, "Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын дагуу иргэдээс мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар болон амаар, бичгээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар доорх хуваарийн дагуу иргэдтэй биечлэн уулзаж, өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр хүлээн авч шийдвэрлэн хариуг өгч, бусад өдрүүдэд Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар иргэдийг хүлээн авч уулзаж өргөдөл гомдлыг шийдвэрлэн ажиллаж байна.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ

УУЛЗАХ ЦАГИЙН ХУВААРЬ

 

Д/Д

Иргэдтэй уулзах гариг

Цагийн хуваарь

 

Мягмар гариг

1000-1300, 1400-1800 цаг

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ НАРЫН ИРГЭДТЭЙ

УУЛЗАХ ЦАГИЙН ХУВААРЬ:

 

д/д

Хүлээн авах өдрүүд

Цагийн хуваарь

1

Лхагва гариг

1000-1300, 1400-1800 цаг

2

Пүрэв гариг

1000-1300, 1400-1800 цаг

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН

ИРГЭДТЭЙ УУЛЗАХ ЦАГИЙН ХУВААРЬ:

 

д/д

Хүлээн авах өдрүүд

Цагийн хуваарь

1

Баасан гариг

1000-1300, 1400-1800 цаг

 

Иргэдээс аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газарт 2017 оны эхний хагас жилд  142 өргөдөл ирүүлсэнээс ажил хүссэн 22, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн 40,  гэр хүссэн 10, мөнгөн тусламж үзүүлэхийг хүссэн 23, газар эзэмших, өмчлөх хүсэлт болон газрын маргааны талаар 10, бусад асуудлаар 38 өргөдөл, гомдол хүлээн авч холбогдох албан тушаалтанд уламжлан 127 өргөдлийг шийдвэрлүүлж 15 өргөдөл шийдвэрлэх хугацаа нь хүлээгдэж шийдвэрлэлт 89,4 хувьтай байна. Аймгийн Засаг даргын иргэдээ сонсох 70461212 утсанд 2017 оны эхний хагас жилд 47 санал, хүсэлт ирсэнийг холбогдох албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлэн 42  нь шийдвэрлэгдэж 5 санал, хүсэлт хугацаа болоогүй хүлээгдэж шийдвэрлэлтийн хувь 89,3 хувь байна.  

Нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс эхний хагас жилд 696 өргөдөл гомдлыг хүлээн авч 657 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариу өгч, 20 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлж, 4 өргөдлийг хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн, 15 өргөдөл хугацаа болоогүй хүлээгдэж байна. Нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 97,8 хувьтай байна.

Өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ тухай бүр дүгнэлт хийж, хяналт шинжилгээ үнэлгээг хийж биелэлтийг тооцон ажиллаж  байна.

 

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

 

 

 

 

Завхан аймаг

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Шийдвэрлэлт

Шийдвэрлэлт хувь

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн

Хугацаа болоогүй

1

Аймгийн Засаг даргын Тамгын газар

189

147

22

-

20

89,4%

2

Нутгийн захиргааны байгууллага

696

657

22

4

15

97,8%

2017 оны эхний хагас

жилийн дүн

885

804

44

4

35

93,6%

 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт /хэлбэрээр/                                                                                                                                                                                     

                              №

 

 

 

Завхан аймаг

Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт

Үүнээс:

Бичгээр

Цахим хэлбэрээр

Утсаар хандсан

Биечлэн уулзсан

Бусад

1

Аймгийн Засаг даргын Тамгын газар

189

142

-

43

4

-

2

Нутгийн захиргааны байгууллага

696

689

-

3

4

-

2017 оны эхний хагас

жилийн дүн

885

831

-

46

8

-

 

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн агуулга

Аймгийн нэр

Зонхилж байгаа асуудал /тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/

 

 

 

 

1

 

 

 

 

Завхан аймаг

Нийт 885 өргөдлөөс       Хүсэлт     759 / 85.7%

                                         Гомдол     71  / 8.1%

                                         Санал       55  / 6.2%                                  

ажилд орох, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой 325 /36.7%

нийгмийн халамж, иргэний бүртгэлийн талаар 234 / 26.4%

газар олголт, газрын маргааны  асуудал 110 / 13.6%

тусгай зөвшөөрөл хүссэн 75 / 9.6%

тусламж хүссэн 46 / 6.3%

байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 25 / 3,0%

цалин, тэтгэмжтэй холбоотой 16 / 2,9%

бусад асуудлаар 54 /3,7%

 

 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

2017-07-02 16:42:05