Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЦАГДАА, ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ, ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГЫН БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

Засгийн газрын 1999 оны 211 дүгээр тогтоолын хавсралт

ЦАГДАА, ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ, ГАЛ ТҮЙМЭРТЭЙ  ТЭМЦЭХ  БАЙГУУЛЛАГЫН  БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ


1.Цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын болон дотоодын цэргийн офицер, улирагсдад төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:

Төрийн алба хаасан хугацаа (жилээр)

Төрийн алба хаасан хугацааны

нэмэгдлийн хэмжээ (хувиар)

5-7

5

8-10

8

11-14

12

15-19

15

20-24

20

25 ба түүнээс дээш

27

2.Төрийн албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь албан хаагчийн хувийн хэрэг, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр байна.

3.Төрийн тусгай алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулан тооцно:

а/төрийн тусгай албанд ажилласан;

б/төрийн тусгай албанд ажиллах хугацаандаа дотоод, гадаадын академи, дээд, тусгай сургууль, мэргэжил дээшлүүлэх дамжаа, адьюнктур, магистрантур, докторантурт суралцсан;

в/төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний, амаржсаны болон өвчний учир чөлөөтэй байсан.

----о0о----

НИЙТЭЛСЭН: 2016-03-04 03:09:00