Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Нэг.Нийтлэг зүйл

1. “Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Завхан аймгийнБаянхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага  болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг  хангасан байна:

 

Ажлын байрны нэр

Тавигдах шаардлага

Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга

-Хууль  эрх зүй,  эдийн засгийн  чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй

-Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан үүнээс төрийн жинхэнэ албанд 1-ээс доошгүй жил ажилласан

-Манлайллын болон удирдах арга барилтай , зохион байгуулах болон хүнтэй харилцах харилцааны өндөр соёлтой

-Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг, өмнө нь ажиллаж байхдаа ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй

-Санхүүгийн болон хүний нөөцийг зохистой ашиглах чадвартай, Компьютерийн хэрэглээний программ бүрэн ашигладаг, Англи, хэлний зохих мэдлэгтэй

            Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон  Сонгон шалгаруулах комисс Аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 207 тоот өрөөнд 2013  оны  10 сарын 30-31-ны өдрүүдэд 9.00-17.00 цагт хүлээн авч бүртгэнэ.

Иргэд  бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

3.Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажсан байх/

4.Ажил байдлын тодорхойлолт

5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

7.4х3-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

            Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

      Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2013  оны 11 сарын 01-02-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газар дээр явуулна.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл утас:70463741, 99467280

 

НИЙТЭЛСЭН: 2016-03-04 03:18:18