Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

 

Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 7 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан Асгат сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд тухайн ажлын байранд өрсөлдөж хамгийн өндөр оноо авсан Д.Батбилэгийг Асгат сумын Засаг даргын Тамгын газрын даргаар, Г.Ганболдыг Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын даргаар, Ш.Отгонбаярыг Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд тус тус томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтнуудад санал хүргүүлэхээр тогтлоо. 

Эдгээр иргэдийг ТАЗсЗ-ийн хуралдаанаар оруулж, салбар зөвлөлийн дарга, гишүүд  холбогдох заавар зөвлөгөөг өглөө.

 

Мөн Нөмрөг сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Сүрэнрагчаагийн өргөдөл, гомдлыг шалгасан аймгийн НБХ-ийн дарга, ТАЗсЗ-ийн гишүүн А.Шаравжамцаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, салбар зөвлөлийн тогтоол гаргаж хариу хүргүүлэхээр боллоо.

 

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2017 оны 11 сарын 15-нд төрийн жинхэнэ албаны удирдах, 11 сарын 22-нд төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг томилох эрх бүхий албан тушаалтнуудын захиалгыг үндэслэн зохион байгуулах, мөн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг Нутгийн захиргааны байгууллагуудын сул ажлын байрны захиалгыг үндэслэн 12 сарын эхээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Л.Лхамсүрэн танилцууллаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-10-30 18:36:28