Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, төсөл авах

     Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүдээс түгээмэл тархацтай ашигт малтмал буюу зам, барилгын материалын зориулалтаар  ашиглах боломжтой, элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалуудыг эрж, хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл.

 

Нэг тусгай зөвшөөрөл олгох түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайн хэмжээ нь 25 гектараас багагүй, 400 гектараас ихгүй байна.

  • Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.
  • ТТАМ-ын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу  хүлээн авах ба доор дурьдсан баримт бичгийг хавсаргана:
    1. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл (Аймийн Засаг даргын баталсан маягт) тус маягтыг Bayankhongor.gov.mn сайтаас татаж авна уу.
    2. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (МаягтТ-2) тус маягтыг Bayankhongor.gov.mn сайтаас татаж авна уу.
    3. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
    4. Хайгуул хийхээр хүсэлт гаргасан талбайн булангийн цэгүүдийн солбицол, байршил, хилийг буулгасан зураг (2 хувь)
    5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
    6. МонголУлсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албаны тодорхойлолт)
    7. ТТАМ-ыг цаашид хэрхэн ашиглалт явуулах, зах зээлд ямар үнээр нийлүүлэх болон ТЭЗҮ-н төсөөллийн төсөл

Жич: Хайгуулын талбайн кадастрын зургийг гаргахдаа булангийн 4 цэгийг эгц дөрвөлжин буюу квадрат хэлбэртэйгээр хавсралтад заасан загвар зургийн дагуу хүлээн авна.

НИЙТЭЛСЭН: 2016-02-14 12:28:15