Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Хөгжлийн цогц бодлого

Хөгжлийн цогц бодлого

ГАРЧИГ

ОРШИЛ

1. Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)-ыг  УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)”-д тулгуурлан боловсруулав.

2. “Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021он)”-д “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги (2010 он хүртэл)”, “Монгол Улсын Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр(2015 он хүртэл)” зэрэг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар тусгалаа олсон болно.

3. “Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021он)”-д “Завхан  аймагт барилгын салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх  мастер төлөвлөгөө”, “Завхан  аймгийн мэдээлэл, холбооны салбарыг хөгжүүлэх хөтөлбөр /2008-2015 он/”,  “Завхан  аймагт байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар 2009-2021 он хүртэл хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Аймгийн Мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр /2005-2015 он/”, “Газар тариаланг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр /2008-2012 он/”, “ Завхан аймгийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг 2009-2021 онд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Завхан аймгийн бага дунд боловсролыг 2015, 2021 он хүртэл хөгжүүлэх дунд болон урт хугацааны төлөвлөгөө”, “Завхан аймгийн хүүхдийн төлөө төвийн дунд болон урт хугацааны стратеги /2008-2021 он/”, “Завхан аймгийн соёл урлагийг 2021 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”,  “Завхан аймгийн усны дэд хөтөлбөр”, МУИС-ийн Завхан аймаг дахь ЭЗсС-ийн дэргэдэх судалгааны төвийн багийн хийсэн “Завхан аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөв байдал” (2007 он), “Завхан аймгийн хөдөлмөрийн зах зээл, хүний нөөц” (2008 он) зэрэг судалгааны ажлуудын дүгнэлтүүд, аймгийн хэмжээний хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар мөн тусгалаа олсон болно.

4. Завхан аймгийн урт хугацааны хөгжлийн стратегийн зорилтууд, хүрэх үр дүнг 2009-2015 он, 2016-2021 он гэсэн үндсэн хоёр үе шатаар тусгав.

5. Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021он)”-ыг боловсруулахад “Завхан аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, агентлагууд, сумдын ИТХ, Засаг даргын тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөл тэргүүлэх үүрэгтэй оролцов.

НЭГ. ЗАВХАН АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД

1.1. Завхан аймгийн хөгжлийн өнөөгийн байдал

 Завхан аймагт 2008 оны байдлаар 79.8 мянган хүн буюу манай улсын нийт хүн амын 3 орчим хувь оршин сууж байна. Ажилгүйдлийн түвшин 2008 оны байдлаар улсын дундажаас 1.4 пунктээр, Улаанбаатарынхаас 2.6 дахин өндөр байна. Хүн амын дундаж наслалт 64.8 байгаа нь улсын дунджаас 1.7 жилээр  бага байна. Хүний хөгжлийн индексийн улсын дундаж 0.718 байхад Завхан аймагт 0.679 байна. Аймгийн нэг өрхөд ногдох хүний тоо 4 байхад улсын дундаж 4.1 байна. Хүн амын тоо цөөн, өсөлт удаан байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэм (социаль)-ийн салбаруудын хүрээнд шийдвэрлэвэл зохих олон асуудал хуримтлагдсан байна.

            Завхан аймгийн эдийн засгийн хөгжлийн түвшин ихээхэн доогуур байна. Нэг хүнд ногдох ДНБ 2008 онд 1206 мян.төг байгаа  нь улсын дунджаас 100 мянган төгрөгөөр бага байна.  Манай улсын ДНБ-ий 1.6 хувийг Завхан аймагт үйлдвэрлэж байгаа бөгөөд улсын нийт хүн амын 3 хувь оршин сууж байгаа нөхцөлд энэ нь ихээхэн чамлалттай үзүүлэлт юм. Аймгийн эдийн засгийн салбарын бүтэц ч ихээхэн хоцрогдсон байна. Аймгийн ДНБ-ий үйлдвэрлэлд 2008 оны байдлаар бэлчээрийн МАА-д суурилсан хөдөө аж ахуйн салбар 72.5 хувийг, аж үйлдвэр, барилгын салбар 3.6 хувийг, бөөний болон жижиглэн худалдаанд суурилсан үйлчилгээний салбар 23.9 хувийг тус тус эзэлж байна.  Боловсруулах үйлдвэрлэл, дэд бvтэц мөн нэн сул хөгжсөн.

           Эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур байгаатай холбоотойгоор аймгийн татварын орлого бага, аймгийн төсөвт улсын татаас голлох үүрэгтэй байна. Улсын төсвөөс аймгийн төсөвт олгосон санхүүгийн дэмжлэг(татаас) 2008 онд  2889.1 сая.төг болж өмнөх оноосоо 571.2 сая төгрөгөөр өссөн байна.

            Өргөн хэрэглээний 8 нэрийн барааны үнийг Улаанбаатартай харьцуулан авч үзвэл цагаан будаа, махнаас бусад барааны хувьд  18-136 төгрөгөөр өндөр байна.

Байгалийн нөөцийн ашиглалт, хамгааллын холбогдолтой шийдвэрлэвэл зохих асуудлууд ч цөөнгүй байна. Завхан аймаг Монгол Улсын цөлжилтөд нилээн өртсөн аймгуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөний зэрэгцээ сүргийн бүтэц алдагдсантай холбоотойгоор нийт нутгийн хэмжээгээр бэлчээрийн даац хүрэлцэхгүй байдал ажиглагдаж байна. Мөн худаг, ус тойрсон бага хэмжээний газар олон тооны мал бөөгнөрч бэлчээрийн талхагдлыг ихэсгэж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон чадавхийг бий болгож, цөлжилтийг сааруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах нь томоохон тулгамдсан асуудал болоод байна.

1.2. Завхан аймгийн хөгжлийн давуу болон сул талууд

            Завхан  аймгийг 2009-2021 он хүртэл хөгжүүлэх цогц бодлогод хөгжлийн дор дурдсан давуу болон сул талуудыг тооцон үзэв.

Үүнд:

Хөгжлийн давуу талууд:

  • Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;
  • Боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөхөд ашиглаж болох МАА-н түүхий эдийн арвин нөөцтэй ;
  • ОХУ-ын   томоохон зах зээлд ойр дөт ;
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой зэрэг болно.
  • Хөгжлийн сул талууд:
  • Хүн амын тоо цөөн, өсөлт удаан, тархай бутархай байршилтай, ажилгүйдэл ядуурлын түвшин өндөр;
  • Хөдөлмөрийн нөөц хязгаарлагдмал, ур чадвартай инженер техникийн ажилтан, ажилчид, зах зээлийн мэдлэгтэй мэргэжилтний тоо цөөн;
  • Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин доогуур , энэ талын тулгамдсан асуудлууд хуримтлагдсан;
  • Эдийн засгийн салбарын бүтэц ихээхэн хоцрогдсон, эдийн засагт бэлчээрийн МАА-д суурилсан хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэй;
  • Эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур байгаатай холбоотойгоор аймгийн татварын орлого бага, аймгийн төсөвт улсын татаас голлох үүрэгтэй; 
  • МАА, газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг агаарын байдлаас хэт хамааралтай;
  • Зам харилцаа, эрчим хүчний дэд бүтэц хэт сул хөгжсөн;
  • Аймгийн дотоод зах зээлийн багтаамж бага, Монгол Улсын нийслэл хотын болон Төвийн бүсийн томоохон зах зээлээс алслагдсан;
  • Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний сөрөг үйл ажиллагааны нөлөөгөөр аймгийн нутаг дэвсгэрийн баруун хагаст цөлжилтийн үйл явц эрс хурдассан зэрэг болно.

 

ХОЁР. ЗАВХАН АЙМГИЙН ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА,

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

2.1. Завхан аймгийн хөгжлийн алсын хараа

Завхан аймгийн хөгжлийн 2021 он хүртэлх алсын хараа нь хүний хөгжилд тулгуурлан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж хүн амын амьдралын түвшинг тууштай дээшлүүлэн, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, Монгол Улсын өөрөө өөрийгөө тэтгэдэг, орчин үеийн бүтэц бүхий  мэдлэгт суурилсан эдийн засагтай, цэцэглэн хөгжиж буй аймаг болоход оршино.

2.2. Завхан аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд

            Завхан аймгийн хөгжлийн цогц бодлогыг дараах таван тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ:

  1. Аймагт мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, хүнийг бүх талаар хөгжүүлнэ.
  2. Дэлхийн болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, аймгийн эдийн засгийг олон талтай, мэдлэгт суурилсан болгоно.
  3. Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.
  4. Сумдыг бүсчилэн хөгжүүлж хөдөөгийн хөгжлийг хурдасгана. Аймгийн төв, сумдын төвүүдийг оновчтой хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана .
  5. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон чадавхийг бий болгож, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг арилгаж цөлжилтийг сааруулан экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.

 

ГУРАВ. ХҮНИЙ ХИЙГЭЭД НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Завхан аймгийн хөгжлийн 1 дэх тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ. Аймагт ядуурал, ажилгүйдлийг тууштай бууруулж, иргэдийн амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлнэ. Гэр бүлийг хөгжүүлж, хүн ам зүйн оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ. Хүн амын боловсрол, соёл, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулна. 2015 он гэхэд мянганы хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлнэ.

3.1. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого

Үндэслэл: Ажилгүйдлийн түвшин улсын дунджаас өндөр байна.  Ажилгүйдлийн түвшин 2008 оны байдлаар 4.2 хувь байгаа нь улсын дунджаас 1.4 пунктээр, Улаанбаатарынхаас 2.6 дахин өндөр байна. Ажилгүйдлийг дагалдан ядуурал өсч байна. Аймгийн нийт хүн амын 29 хувь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ядуу амьдарч байна. Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин 2008 оны байдлаар Баруун бүсэд 94.3 мян.төг, Төвийн бүсэд 90.8 мян.төг, Хангайн бусэд 89.0 мян.төг, Зүүн бүсэд 85.1 мян.төг, Улаанбаатарт 94.8 мян.төг байна. Баруун бүсийн аймгуудад, тэдгээрийн дотор Завхан аймагт  амьдралын өртөг харьцангуй  өндөр байгаа нь юм.

     Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч ядуурал дорвитой буурахгүй байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн тоо 1994 онд аймгийн нийт хүн амын 22,7 хувь байсан бол 2007 онд 28,7 хувь болон нэмэгдсэн байна. Ядуу өрхийн дийлэнх олонхи нь аймгийн төвд болон сумдын төвд амьдарч байна.

Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Аймгийн хэмжээнд мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж ядуурлыг 2 дахин бууруулна.

  • Завхан аймгийн хөгжлийн энэхүү цогц бодлоготой нягт уялдуулан “Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах дунд хугацааны хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх;
  • Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй уялдуулан ажлын байрыг тууштай нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 2.0 хувиас дээшгүй байлгах;
  • Ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох;
  • Ажилгүй, ядуу, нэн ядуу иргэдэд мэргэжил, ажлын дадлага туршлага эзэмшүүлэх, хөгжлийн зээл, тусламжид хамруулах зэргээр дэмжлэг үзүүлэх;
  • Ядуу, бага орлоготой малчин залуусыг уламжлалт мал маллагааны арга барилд сургах;
  • Ядуу өрхийг нөхөрлөл, хоршоололд хамруулан, аж ахуй эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  • Байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх, ойн зурвас байгуулах, хөрс, бэлчээрийг хамгаалах зэрэг ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг өргөн оролцуулах;
  • Ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг орон нутагт идэвхижүүлж, уялдаа холбоог нь сайжруулах;
  • Хөдөлмөр эрхлэлтийн сан болон бусад хөтөлбөр, төслүүдийн хүрээнд хугацааны хувьд байнгын, үнэлгээний хувьд цалин өндөртэй ажлын байрыг бий болгох;
  • Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих;
  • Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийн сургалтыг өргөтгөх хөтөлбөрийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэх;

Стартегийн зорилт 2. Нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, чанарыг эрс сайжруулж, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгоно:

  • Аймгийн төв, сумын төвүүдийн түвшинд нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээг эрс сайжруулах;
  • Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, тэтгэврийн суурь даатгалын тогтолцоонд аймгийн хүн амыг бүрэн хамруулах;
  • “Тогтвортой амьжиргааг дэмжих” төслийн хүрээнд ядуу, эмзэг бүлгийн иргэдэд туслах;
  • Бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд туслах халамжийн төвийг байгуулж ажиллуулах;
  • Ядуу иргэд, орон гэргүй хүмүүс гэр, хашаа, орон сууц худалдан авах, барих, орон байраа өргөтгөх, засварлах зориулалт бүхий орон сууцны зээлийн үйлчилгээг нэмэгдүүлэх;
  • Хүн амын эмзэг бүлгийг дэмжих зорилгоор “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г өөрсдийн нь оролцоотой боловсруулан хэрэгжүүлэх;
  • Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт, суурин газрын нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн тохижилт, үйлчилгээний ажилд оролцуулах;
  • Ахмад настны амралт сувилалын газар, чийрэгжүүлэлтийн танхим нээн ажиллуулах, тэдэнд үзүүлж байгаа тусламж, хөнгөлөлтийг боловсронгуй болгох;
  • Байнгын ажиллагаатай хүүхдийн хөгжлийн төвийг байгуулж ажиллуулах;
  • Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвөлгөө өгөх төвийг байгуулж ажиллуулах;
  • Аймагт ажиллаж амьдарч байгаа төрийн  захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг бүсийн ялгавартай  нэмэгдүүлэн тогтоох саналыг боловсруулж  шийдвэр гаргуулах;

Хоёрдугаар үе шат (2016-2021он):

     Стратегийн зорилт 1. Ядуурлыг бууруулахад бүхий л хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог сайжруулна: 

  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн тоог 2015 оны түвшингээс хоёр дахин бууруулах;
  • Ядуурлыг бууруулах, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжих;

            Стратегийн зорилт 2. Нэн ядуу иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээг боловсронгуй болгоно:

  • Бүтэн өнчин, тэнэмэл болон нэн ядуу өрхийн хүүхдийн халамж үйлчилгээний төвүүдийг шинээр байгуулж, амьдралын арга ухааныг зааж сургах ;
  •  “Нийгмийн халамжийн сан”-гийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүрээ, хүртээмжийг тэдний амьдралын чанар, онцлогийг харгалзан нэмэгдүүлэх;
  • Ахмад настанд үзүүлдэг тусламж, хөнгөлөлтийг тухайн үеийн нөхцөл байдлыг оновчтой тооцон сайжруулах;

3.2. Хүн ам зүйн бодлого

Үндэслэл: Хүн амын тоо цөөн, өсөлт удаан байна. Завхан аймгийн 1000 хүнд ногдох төрөлт 2008 оны байдлаар 23.5, нас баралт 5.4, цэвэр өсөлт 18.0 байхад улсын дунджаар төрөлт 24.0, нас баралт 5.8, цэвэр өсөлт 18.2 байна.  Хүн амын дундаж наслалт улсын хэмжээнд 67.2 байхад Завхан аймагт 65.6 байна.

Хүний хөгжлийн индексийн улсын дундаж 0.738 байхад Завхан аймагт 0.700 байна. Цаашид гэр бүлийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлэн хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж, сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стартегийн зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг тууштай нэмэгдүүлнэ:

  • Аймагт “Гэр бүл, хүүхдийн цогц хөгжил” дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
  • Аймаг, сумдын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх;
  • Залуу гэр бүл, шинээр төрсөн хүүхдийг дэмжих сан байгуулж ажиллуулах;
  • Хүн амын эмзэг бүлгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
  • Өрх бүрээр ургийн бичиг хөтлүүлж занших;
  • Хүн амын дундаж наслалтыг улсын дундажид хүргэх;

Стратегийн зорилт 2. Хүнийг бүх талаар хөгжүүлэн, аймгийн хэмжээнд хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлтийг 0.700-аас бууруулахгүй байна:

  • Аймгийн төв, сумдын түвшинд бүх шатны сургалтын материаллаг баазыг бэхжүүлэн, сургалтын чанарыг сайжруулах;
  • Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай сайжруулах;
  • Бичиг үсэг үл мэдэх явдал, сургууль завсардалтыг эрс багасгах;
  • “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр”, “Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлэх;
    • Аймгийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, салбарын бүтцийг шинэчлэх бодлоготой уялдуулан хүн амын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх;
    • Улиастай суманд ахуйн үйлчилгээний хүртээмжийг 50 хувиар нэмэгдүүлэх;
  • Бизнесийн байгууллагуудын ажилтнуудад гадаад худалдааны гэрээ хэлцэл хийх ур чадвар эзэмшүүлэх, маркетинг, менежмент, эдийн засаг, худалдааны мэдлэг олгох;

Хоёрдугаар үе шат (2016-2021он):

Стратегийн зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг улсын дундаж түвшинд хүргэнэ:

  • Аймгийн эдийн засгийн өсөлтийг түргэсгэн ажлын байрны хангамжийг сайжруулах замаар гадагш чиглэсэн  шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах;  
  • Төрөлтийг дэмжих зорилгоор өрхийн орлогод ногдох албан татварт хөнгөлөлт үзүүлэх, өрхийн хүүхдийн тоо, насны ялгааг харгалзан тэтгэлэг олгох арга хэмжээг өргөтгөх;

 

Стратегийн зорилт 2. Хүнийг хөгжүүлэх боломжийг бүрэн ашиглах замаар аймгийн хэмжээнд хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлтийг 0.720-аас бууруулахгүй байна:

  • Аймаг, сумдын түвшинд хүн амын орлогыг нэмэгдүүлэх, боловсролын түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх;
  • Боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, бүх шатны боловсролын хүртээмжийг сайжруулах;
  • Эдийн засгийн өсөлт, салбарын бүтцийн өөрчлөлттэй уялдуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох;

3.3. Боловсрол, соёлын хөгжлийн бодлого

            Үндэслэл: Аймагт суурь боловсролын хамран сургалт 92.7 хувьтай, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 45.9 хувьтай байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон МУИС-ийн Завхан дахь Эдийн засгийн салбар сургууль, СУИС-ийн харъяа Баруун бүсийн Хөгжим бүжгийн Коллежид мэргэжлийн боловсрол олгож байна. Гэвч сургууль завсардалт, бичиг үсэг үл мэдэх явдал арилаагүй байна. Цаашид нийгэм-эдийн засгийн эрчимтэй хөгжлийн эрэлт шаардлагад нийцсэн оюунжсан, бүтээлч чадамжтай хүний нөөцийг бий болгох чиглэлээр бүх нийтийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Суралцагчидад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмшүүлнэ:

  • Ерөнхий боловсролын сургуулийн байршил, хэв шинжийг засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогтой уялдуулан оновчтой тогтоох;
  • Сум бүрт сургуулийн өмнөх боловсролыг гэрийн нөхцөлд ойртуулах арга хэмжээ авч, хүүхдийн цэцэрлэгийн хамран сургалтыг эрс нэмэгдүүлэх;
  • Зургаан настай хүүхдийг бага боловсролд бүрэн хамруулах;
  • ЕБС-д суралцагчдын хүйсийн тэгш биш байдлыг арилгах;
  • Бүх шатанд монгол хэл, бичгийн сургалтыг чанаржуулж, эх хэлээ төгс эзэмших  хөдөлгөөнийг урамшуулан дэмжих;
  • Англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох;
  • Дунд сургуулиудад гадаад хэл, байгаль, техникийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай анги нээн ажиллуулах;
  • Физик, одон орон, газар зүй, хими биологи зэрэг  байгалийн ухааны хичээлийн кабинетийг орчин үөийн лаборторийн багаж хэрэгсэл, бодисоор хангах, физик, химийн туслах багш бэлтгэх;
  • Авъяастай, амжилттай суралцахаа харуулсан 10 хүртэлх тооны залуусыг инженер, биотехнологи, мэдээллийн технологийн чиглэлээр жил бүр сонгон шалгаруулж, өндөр хөгжилтэй орнуудад төрийн зардлаар сургах;
  • Малчдыг зайны сургалтад хамруулах оновчтой арга, хэлбэрийг сонгон нэвтрүүлэх;
  • Малчдын хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, чанартай бэлтгэх зорилгоор явуулын багштай нүүдлийн сургууль болон гэр цэцэрлэг ажиллуулах;
  • ЕБС-ийн дотуур байрны хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх;
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар аймгийн төвийн МСҮТ-ийг бэхжүүлэн аймгийн  болон баруун бүсийн хэрэгцээг хангахуйц нарийн мэргэшсэн   мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх;
  • Аймгийн МСҮТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг өндөр зэрэглэлийн мэргэжилтэй ажилчдаар хангах,
  • ХАА-н  мэргэжилтэн бэлтгэх МСҮТ-ийг зарим суманд байгуулан ажиллуулахыг дэмжих;
  • Аймгийн төвд ажиллаж байгаа их, дээд сургуулиудын статусыг шинэчлэж, сургалтын чиглэлийг өргөтгөн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг  мэргэжилтэн бэлтгэдэг баруун бүсийн түшиц сургуулиуд болгох;  
  • Их, дээд сургуультай хоршсон судалгаа шинжилгээний төрөлжсөн салбар, мэдээллийн технологийн төвүүд байгуулж ажиллуулахыг урамшуулан дэмжих;
  • Боловсрол, соёлын байгууллагын удирдлагын чадавхийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх;
  • Өндөр зэрэглэлийн  эрдэмтэн багш нар болон үндэсний тэргүүлэх мэргэжилтэнүүд орон нутагт ирж ажиллах санаачлагыг онцгойлон дэмжих;
  • Өндөр мэргэжилтэй багш нар, соёлын төвийн ажилтнуудыг орон нутагт тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллуулах эдийн  засгийн урамшууллын шинэ хөшүүрэг бий болгох;
  • Боловсрол, соёлын байгууллагад ажиллагсдыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах;

       Стратегийн зорилт 2. Албан бус боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлнэ:

  • Албан бус боловсрол олгох дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;
  • Албан бус боловсролын тогтолцоонд ажиллах орон тооны болон орон тооны бус багш бэлтгэх;

Стартегийн зорилт 3. Бүх шатны сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэн, менежментийг нь сайжруулна:

  • Бага сургууль, цэцэрлэгийн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах;
  • Сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэн эрүүл ахуйн стандартад бүрэн нийцүүлэх;
  • Дотуур байрны болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны төрөл, амт, чанарыг сайжруулж илчлэгийг стандартын хэмжээнд байлгах;
  • Сургууль бүрийг хямд өртөгтэй, найдвартай ажиллагаа бүхий интернет номын сантай болгож, хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Боловсрол соёлын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжих, урамшуулах,
  • Гадаад орны мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд, хандивлагчдаас боловсролын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг бүх талаар дэмжих;
  • Тэс суманд 640 хүүхдийн, Их-Уул, Отгон, Цагаанчулуут  сумдад 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр шинээр барих ;
  • Улиастай суманд нийт 2000 сурагчдын хичээлийн байр, 500 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах;
  • Цагаанхайрхан сумын сургуулийн хичээлийн байрны их засвар хийж, Цэцэн-Уул сумын  сургуулийн гал зуухны барилгыг ашиглалтад оруулах;
  • Асгат сумын сургуулийн хичээлийн байрны халаалтын шугам, тоног төхөөрөмж, Сантмаргац сумын сургуулийн гал тогооны төхөөрөмжийг шинэчлэх;
  • Асгат, Баянхайрхан, Дөрвөлжин сумдад сурагчдын дотуур байрыг шинээр барих,
  • Сонгино, Нөмрөг, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын сурагчдын дотуур байруудад их засвар хийх;
  • Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр, Сонгино сумдад 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг шинээр барих;
  • Сантмаргац, Цэцэн-Уул, Тэс, Завханмандал, Ургамал сумдын цэцэрлэгийн барилгад их засвар хийх;
  • Их-Уул, Баянхайрхан, Түдэвтэй сумдад спортын заал барих;

Стратегийн зорилт 4. Урлаг, соёлын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг  нь сайжруулна:

  • Суманд соёлын төв, зарим суманд урлаг-соёл-спортын төв, аймгийн төвд мэргэжлийн урлаг-соёлын хосолсон үйлчилгээтэй байгууллагуудыг ажиллуулах;
  • Улиастай суманд соёл урлаг, спортын арга хэмжээг 40 %-иар нэмэгдүүлэх;
  • Угсаатны зүй, үндэстэн ястны соёлыг дэмжих төвийг аймгийн төвд ажиллуулах;
  • Идэр суманд гэгээнтэнүүдийн музей байгуулах;
  • Асгат, Цэцэн-Уул, Баянтэс, Их-Уул сумдад соёлын төвийн барилгыг шинээр барих;
  • Сантмаргац, Дөрвөлжин, Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдын соёлын төвийн барилгад их засвар хийх;
  • Тэс сумын соёлын төвийг сум дундын соёлын төв болгон өргөтгөх;
  • Сумдын номын сан, музей, соёлын төвүүдийн байрыг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаж, үйлчилгээг нь өргөтгөх;
  • Аймгийн номын санг “Номын өргөө” болгон өргөтгөн зохион байгуулж, сумдын номын сангуудыг хүн амд мэдээлэл хүргэх төв болгон ажиллуулах;
  • Аймгийн соёл урлагийн байгууллагуудын менежментийг сайжруулах;

Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

Стратегийн зорилт 1. Аймгийн боловсролын тогтолцоо, сургалтын хэв шинжийг хөгжсөн орнуудын нийтлэг жишигт хүргэнэ:

  • Мэргэжлийн сургалттай ахлах сургуулиудийг ажиллуулах;
  • Аймгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өндөр хөгжилтэй орнуудад жил бүр 20-оос доошгүй оюутныг сургаж, сургалтын зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлэх;
  • Ерөнхий боловсролын сургуулиудын  багш нарын мэргэжлийг дээшлүүлдэг шинэ тогтолцоонд шилжих;
  • Сургууль завсардалт болон бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрэн арилгах;
  • Багш, боловсролын байгууллагын удирдах ажилтны ур чадварыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь сайжруулах;

Стратегийн зорилт 2. Соёл урлагийн байгууллагуудын үйлчилгээний хүртээмж, чанарыг эрс дээшлүүлнэ:

  • Аймгийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд сум дундын соёлын байгууллагуудыг бий болгох;
  • Урлагийн гоц авьяаст
    НИЙТЭЛСЭН: 2016-03-02 00:35:11