Түүхийн хуудас
16073 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЗАВХАН АЙМГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Завхан аймаг нь өөрийн үүсэл хөгжилийн өвөрмөц түүхтэй юм. XYI зууны сүүл XYII зууны эхэн үед эртний монголын зургаан түг түмний нэг Халх түмэн арван хоёр отогтой гэх боловч үнэн хэрэгтээ таван отог халхчууд Өвөрлөгч нутгат шилжин нүүж Арын угуул нутагт долоон отог үлдсэн ажээ. Энэ долоон отог Халхын гурван аймгийг бүрдүүлсэн юм. Халхын зүүн гарт Түшээн хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн гэх гурван том засаг захиргааны нэгж XYI зууны сүүл орчимд бүрэлдэн тогтжээ. Үүнээс үзэхэд Засагт хан аймгийн эх үүсвэр энэ үеээс баттай тавигдсан гэж үзэж болно. Энэ үед Гэрсэнз Жалайр Хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай Балдан Хунтайж, дэд хөвгүүн Ноёнтой Хатанбаатар, зургадугаар хөвгүүн Далан хөндлөн, долдугаар хүү Самуйбуймаа нар хан ширээг өв залгамжлан сууж байжээ. Ийнхүү 1923 оны сүүлчээр засаг захиргааны нэгжийг ул сууриар нь нэрлэхэд Бишрэлт, Засагт хан аймаг, Хантайшир уулын аймаг нэртэй болж 20 хошуу, 4 шавь нь уул усны нэрээр нэрлэгдсэн сумууд болсон ба хоорондоо нэгдэж зарим нь салжээ. 1931 онд хошуудыг татан буулгаж олон аймаг байгуулах хүртэл оршин тогтносон юм.1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарав. Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу /Хуучин Засагтхан аймгийн Цогтой вангийн хошуу/, Цэцэн сартуул хошуу /хуучин Засагтхан аймгийн Цэцэн сартуул вангийн хошуу/, Гурван сйахан Жаргалант/ хуучин Засагтхан аймгийн Баатар вангийн хошуу/, Цэцэрлэгмандал уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуудаас /хуучин Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу/ анх Завхан аймгийг байгуулжээ. Үүнээс хойш завхан аймгийн бүтэц бас өөрчлөгдсөн бөгөөд 1931 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймаг, 1933 онд Завхан аймаг нийлж 1940 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймгийг байгуулсан ба 1942 онд Гурвансайхан Жаргалант уулын хошуунаас үүссэн Хөхморьт, Дэлгэр, Баян-Уул сумууд Завхан аймгийн харъяалалаас гаргаж шилжүүлэн өгчээ.

Хөдөлмөрийн баатар Л.Ойдовням.

Ойдовням Завхан аймгийн Идэр сумын нутагт 1938 онд төрсөн. Тэрээр 7-р анги төгсөөд галт тэрэгний машинист болохоор шийдэн туслах машинчийн түр сургуульд оржээ. Ойдовням хүнд ачаатай галт тэрэг жолоодож эхлэнгээ 4-хөн сарын дотор 74 удаагийн явалтаар 16 галт тэрэгний ачааг илүү тээж, 60 мянган төгрөгний хэмнэлт гаргажээ. Удаа дараа ийнхүү амжилт гаргасан учир манай орны төмөр замчдын дотроос хамгийн анх 1960 онд 22 насандаа “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цол хүртжээ. Төмөр замчдын дунд “ажил мэргэжилдээ Ойдовням шиг болцгооё” гэсэн уриа гарч, аюул осолгүй ажилладаг, нягт нямбай, нөхөрсөг тусч чанар нь хамт олондоо үлгэр жишээ болсоор байна.
 

Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очир 1905-1933

Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очир Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг суманд 1905 онд төржээ. Элдэв-Очир бага насандаа бичиг үсэг сурч, 15 настайдаа хошуу тамгын газарт бичээчээр ажиллаж эхэлсэн байна. 1925-1928 онд намын төв сургууль, ЗХУ-ын КУТВ-г суралцан төгсөж ирээд МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, Төв хорооны нарийн бичгийн дарга, 1932 он хүртэл Дотоодыг хамгаалах газрын даргаар ажиллажээ. Б.Элдэв-Очир эх орон, ард түмний өмнө байгуулсан гавьяаг үнэлж Байлдааны гавьяаны одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Б.Элдэв-Очирын гэгээн дурсгалыг мөнхжүүлж Нөмрөг сумын 11 жилийн сургууль, аймгийн 1-р сургууль, Улаанбаатар хотын Хүүхдийн кино театрыг түүний нэрэмжит болгож, төрсөн нутагт нь дурсгалын хөшөө босгожээ.
 

МУСГЗ,төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулан

Дорнын их яруу найрагч Б.Явуухулан 1929 оны 03-15нд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Мандаат уулын хормойд эцэг Бэгзийн гэр бүлд төрсөн.Бага ангийн боловсролыг гэрээр эзэмшсэн бөгөөд 1944 онд Улаанбаатар хотод санхүү эдийн засгийн техникумд орж суралцаж төгсөөд 1954-1959 онд Москва хотын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурагцаж төгссөн.1949 онд анхны шүлгээ бичсэнээс хойш Би чамд хайртай,Зөвхөн Монголдоо,Дуу минь,Завахн нутгийн ая дуу зэрэг шүлгийн бүтээлүүд нь дуу болж олны хүртээл болсон.Б.Явуухулан анхны шүлгээ хэвлүүлсэнээс хойш Цэнхэр мандлын тэнгэр дор,Бидний хүслэн,Мөнгөн хазаарын чимээ,Тэхийн зогсоол,Намрын мөнгөн өглөө,Ээлтэй сэлэм,Дэлхий зэрэг шүлгийн олон арван номын бүтээлүүдээ хэвлүүлсэн.

Аймгийн Төв номын сан 1999 онд Явуухулангийн нэрэмжит болсон.
 

МУ-ын төрийн шагналт,урлагийн гавьяат зүгэлтэн зохиолч,найруулагч Ламжавын Ванган

БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн шагналт нэрт найруулагч Л.Ванган 1920 оны11-р сарын 25 нд Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Бор эрэг гэдэг газар төрсөн.1931-1935 онд бага сургууль,1935-1938 онд Улаан-үд хотод монгол рафакийн сургуульд суралцаж 1940-1941 онд улсын циркт жүжигчинээр,1945 онд уран сайхны удирдаачаар ажиллаж байгаад 1946-1951 онд Москва хотод Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийн найруулагч мэрэгжлээр суралцаж төгссөн.1958 онд Соёлын орлогч сайдаар ажиллаж байсан. Тэрээр 1951 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд бид бүхний сайн мэдэх “Сэрэлт”, “Түмний нэг” “Хүний мөр”, “Өглөө”, “Талын цуурай” кинонуудыг зохиосон.Олон арван кино жүжгийн бүтээлүүд туурвиж нам засгаас түний уран бүтээлийг өндрөөр үнэлж 1954 онд УГЗ цолоор шагнасан.


 

Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат:

Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны 1 сарын 23 онд одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд төрсөн.Ленинград хотын уул уурхайн дээд сургуулийг уулын инженер мэргэжлээр төгссөн.1965-1967 онд аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн 1967-1972 онд Шарын голын уурхайн ерөнхий инженер 1972-1976 онд Түлш эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайд зэрэг албан тушаалуудыг хашиж явсаар 1990-1997 онд МУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Техникийн ухааны доктор,Эдийн засгийн шинжлэх ухааны доктор профессор, Монгол улсын ШУТИС-ийн хүндэт доктор. 2005 онд Чингис хааны одонг анх түрүүн хүртсэн.
 

 

Монгол улсын ерөнхийлөгч Нацагийн Багабанди

Нацагийн Багабанди 1950 онд Завхан аймгийн Яруу сумын нутагт төрсөн. 1968 онд Улиастай хотын 10 жилийн дунд сургууль 1972 онд Ленинград хотын Хөргөлтийн дунд сургууль 1980 онд Одесс хотын Хүнсний технологийн дээд сургуулийг тус тус дүүргэжээ. 1984-1987 онд Москва хотын Нийгмийн ухааны Академид суралцаж философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. 1995 онд Одес хотын Хүнсний технологийн Улсын Академи түүнд хүндэт доктор цол олгожээ.1972-1975 онд архи пивоны комбинатад засварчин, мханикч инженер, 1980-1984 онд Төв аймгийн МАХН-ын хороонд хэлтсийн эрхлэгч зэрэг албыг хашиж 1992-1996 онд МУ-ын их хурлын гишүүн, МУ-ын их хурлын дарга 1997-2005 оныг хүртлэх хугцаанд МУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. 1992 онд УИХурлын гишүүнээр сонгогдож, УИХ түүнийг Монгол улсын их хурлын даргаар сонгожээ. Н.Багабанди байнгын ажиллагаатай парламентийн МУ-ын их хурын анхны дарга, МАХН-ын анхны дарга, МУ-ын 2 дахь ерөнхийлөгч.


 

Нийгэм, улс төр, бизнесийн нэрт зүтгэлтэн, МУ-ын хөдөлмрийн баатар Ш.Отгонбилэг

1952 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Өндөр Цахир гэдэг газар төрсөн. Тэрээр УБ хотын 10 жилийн 21-р сургууль,1976-183 онд Эрхүү, Москвагийн Политехникийн их сургуулийн докторантур,аспирантур төгссөн. 1976-1981 онд ГУУҮ-ийн яаманд инженер маркшейдр мэргэжилтэн, инженер, 1989-1998 онд Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол захирлаар ажиллаж байсан. мөн 1994 оноос Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхйлөгчөөр ажиллаж байсан. МУ-ын их хурлын гишүүн асан нийгэм төрийн нэрт зүтгэлтэн, дэлхийд нэртэй бизнесмен Ш.Отгонбилэг 2000 онд их хурлын гишүүнээр сонгогдон 1996 онд МУ-ын хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан.
 

 

Анхны Армийн Генерал Батын Дорж  /1914-1982/

Армийн генерал Б.Дорж нь 1914 онд Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн бэйсийн хошуу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрсөн.1937 онд дарга нарын давтан курс, 1948-1952 онд ЗХУ-ын Москва хотод М.В Фрунзегийн нэрэмжит цэргийн академи, 1957-1960 онд Марксизм-Ленинизмын оройн дээд сургууль, 1970 онд К.Е Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийн дээд курст тус тус суралцаж төгсчээ.
Тэрээр 1929 оноос сумын зарлага

1931 оноос Алдархаан коммунд тариачин адуучин зэрэг ажил хийж байгаад 1935 онд цэргийн албанд татагдан ирж Улаанбаатар хот дахь 1 дүгээр морьт дивизийн бага даргын сургуульд цэрэг

· 1936-1937 онд салааны туслах

· 1937-1938 онд салааны дарга

· 1938-1939 онд тус дивизийн дарга бөгөөд Улаабаатар гарнизоны дарга,

· 1940-1941 онд Дотоод Явдлын Яамны Хязгаарын ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга

· 1941-1948 онд Дотоод Явдлын Яамны Хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг эрхэлсэн дэд сайд, жинхэнэ орлогч сайд

· 1952-1953 онд МАХЦ-т хийсэн цомхотголоор цэргийн албанаас бэлтгэлээр халагдан

· 1953-1956 онд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Совмонголметалл нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч даргаар ажиллаж байв. Жагсаалын цэргээс армийн генерал, Батлан хамгаалах яамны сайд хүртэл алдар гавьяаны их зам туулсан энэ хүн манай зэвсэгт хүчний эгнээнд 40 гаруй жил алба хаахдаа эх орны тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөг хамгаалах талаар нам ард түмний хүлээлгэсэн өндөр их итгэл, найдварыг ямагт нэр төртэй биелүүлж байсан.

1956 онд цэргийн албанд дахин ирж 1956-1959 онд БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайд

· 1959-1961 онд БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд

· 1961 оноос дипломат албанд шилжиж БНМАУ-аас БНАСАУ-д /1961-1963/

· БНАГУ-д 1963-1966

· ХБНСЮУ-д 1966-1968 он суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

· 1978 оноос БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар насан өөд болтлоо ажиллаж байжээ.

Б.Доржид БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны тушаалаар 1940 онд дивиз командлан захирагч, 1942 онд корпус командлан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хошууч генерал 1956 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Дэслэгч генерал, 1969 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 228 дугаар тогтоолоор Хурандаа генерал, 1971 оны 3-дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар тогтоолоор армийн генерал цолоор тус тус шагнуулжээ.

Мөн Армийн генерал Б.Доржийн гавъяа зүтгэлийг үнэлж Сүхбаатарын одонгоор 2 удаа, Улаан тугийн одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавъяаны одон, Ардын хувьсгалын 25,40,50,60 жилийн ойн медаль, ЗСБНХУ-ын Лениний одон, Улаан тугийн одон, Эх орны дайны 2-р зэргийн одон, Лениний мэндэлсний 100 жилийн ойн медалиудаар шагнажээ. 1974 оны 9-р сарын 16-ны Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигт “Дэлхийн 2-р дайны үед нам, засгийн даалгаврыг үлгэр жишээчээр биелүүлж ирснийг болон улсын батлан хамгаалах хэргийг биелүүлэхэд байгуулсан их гавьяаг нь үнэлж” БНМАУ-ын Баатар цолоор шагнасан тухай тэмдэглэсэн байдаг.
 

 

Монгол улсын ерөнхий сайд агсан Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазар

Жалханз хутагт Дамдинбазар нь 15-р жарны модон эр нохой жилийн зуны эхэн сарын 29 буюу 1874 онд Засагтхан аймгийн гүн Загдсамбар нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын Ойгон нуур гэдэг газар төрсөн. 3 настайдаа Жалханз хутагтын 8-р дүрээр тодорсон бөгөөд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт оршиж байсан Равданчойнхорлон хийдэд хутагтын сэнтийд залсан байна. Хутагт 3 үед сайдын алба хашиж байсан. 1892 онд буюу манжийн хааны үед баруун хязгаарыг хариуцсан Түшмэл сайдаар ажиллаж байжээ. 1912 онд баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар ажиллаж Манжийн амбан болон цэргийг эх орноосоо хөөн гаргах ,Ховд хотыг чөлөөлөх , Тагна урианхай Алтайн чанад дахь нутгийн эрх баригчдтай холбоо тогтоох ажлыг онцгой зохион байгуулсан юм. Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдын газар баруун хязгаарын харийн дайснаас чөлөөлөх бэлтгэл хангах хийгээд ард олныг тохинуулах зэрэг ажлыг эрхэлж байв. Жалханз хутагт Дамдинбазар нь 1922-1923 онд МУ-ын ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан төр шашины томоохон зүтгэлтэн байлаа. 1923 онд таалал төгссөн.

 

Дэмчиг бурханы хувилгаан Дөвчин Дилов хутагт Баашлуу овогтой .Жамсранжав 1883-1965

Дилов хутагт Б.Жамсранжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх бичин жилийн намрын дунд сарын 15 нд буюу 1883 оны 10 сарын 08 нд Засагтхан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Түшлэгийн булаг гэдэг газар Баашлуугийн хүү болон төрсөн.1887 онд дээрхийн гэгээний алтан савханд нэр шингэж Дэмчиг бурханы бүрэлбаа,Дилов хутагтын хувилсан дүр мөн хэмээн одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт оршиж байсан Нарванчин хийдэд шавилан суусан. 5 настайдаа түвд хэл сурч, 6 настайдаа 3000 шоголтой ном тогтоож байжээ. Гадаад орны төрийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан анхны монгол хүн. 1931 онд Монголоос гарч, Энэтхэг, Балба, Хятад орнуудад суурьшиж байгаад 1941 оноос Хятадын ерөнхийлөгч. Чан Кай Шигийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяатай юмаа. 1949 онд монгол судлаач, Оуэн Латтиморын урилгаар АНУ-д амьдрах болсон. Тэндээ Жон Хопкэнсын их сургуульд Монголд судлалын тэнхимд зөвлөхөөр ажиллаж байгаад үүнийхээ дараа 1952 онд Нью-Жерси мужид бурхан шашны сүмийг /Дашгепеллин дуган/ үүсгэн байгуулж, хамбын суудалд сууж АНУ-д шарын шашин дэлгэрүүлэхэд халимагуудын хамт зүтгэж байсан. Тэрбээр амьдралын сүүлчийн жилүүдээ харийн оронд өнгөрүүлж 1965 онд АНУ-ын Нью-Йорк хотод таалал төгссөн.

 

Ялгуусан хутагт Санжавын Чимэдцэрэн 1912-1937

Ялгуусан хутагтын 16 дугаар дvр буюу Чимидцэрэн Халхын Сайн ноён хан аймгийн Далай одоогийн Архангай аймгийн Тариат суманд 1912 оэы 06-10нд мэндэлсэн тэрээр 1915 онд хутагтаар тодорч Ялгуусан хутагтын шавьд / Идэр сум/ залагдан суужээ. Ялгуусан хутагт гурван настай, шавь нартаа залагдахын ємнє ус, сvv хоёрыг нийлvvлж хярам болгосон гэмээ тэр дор нь залруулж буцаан сvv, усыг ялган тус тусын саванд нь хийсэн хосгvй увдис, бурхан номын адис жанлавын ачаар энэхvv зохионгуй дvр, vйлийг бvтээн vзvvлсэний учир Ялгасан гэгээн хэмээх хvндэт алдрыг шавь, сvсэгтэн нараас єргємжилсєн юм гэнэ лээ

Гурван настайгаасаа нэн цэвэрч, жавхлантай, бурхан номын vг vсэг тогтоох ой цэлмэгийг vзvvлэхийн дээр урьдах хутагт Лувсанданзан гийн эдэлж байсан аяга, хєєрєг мэтийг таньж гайхамшиг билгийг vзvvлж байжээ. 1937 онд хилс хэргээр жанч халсан.
 

 

Буурал багшийн хувилгаан Гэндэнжамц 1920-1986

Буурал багшийн хувилгаан Гэндэнжамц нь 1920 оны 11-11-нд төрсөн . Гэндэнжамц нь 4 настайдаа урд дүрийнхээ ид шидийг үзүүлж ямар ч номыг төвд хэлээр цээжээр уншиж байсан бөгөөд Чойжоо бурханы хувилсан дүрээр тодорч Баянбулагийн хийдэд хувилгааны сэнтийд заларсан байна. 1930 онд сахил хүртэж тэр жил цагийн байдал хатуурч шашны мөр мөхөсдөхөд хар болж сүүн заводын мастерын ажил хийж байсан байна.

 

Милово бурханы хувилгаан Цэрэндондов 1919-1996

Цэрэндондов нь Шилүүстэй суманд нь 1919 онд төрсөн. 1924 онд Дилов хутагт, Арь гэгээн нар Цэрэндондовыг Милово бурханы 4-р дүрээр тодруулж Отгон суманд байсан Гандантэгчилэн хийдэд хутагтын сэнтийд залсан байна. Цэрэндондовыг ид номын хүч сууж байх цагт цагийн байдал хатуурч шашны мөр мөхөсдөхөд бусдын адил амьдралын мөр хөөж 1947 оноос Шилүүстэй суманд сүү тосны эрхлэгч, худалдаа бэлтгэлийн ангид агентын ажил эрхэлж, улсад тасралтгүй 40 жил хөдөлмөрлөсөн агаад үүнийг нь төр засгаас үнэлж Алтан гадас одон, Ардын хувьсгалын 50,60,70 жилийн ойн медаль, 5,6,7-р 5 жилийн гавшгайч худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж,аймгийн 3 удаагийн аварга ажилтан болсноор тэтгэвэрт гарсан. 1996 онд 77 насандаа жанч халсан.

 

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Жамжаа овогтой Цэрэндашийн Намхайнямбуу

Ц.Намхайнямбуу нь 1948 оны 6 сарын 1ний өдөр Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошуу одоогийн Завхан аймгийн Сонгино сумын нутаг Хайрхан гэдэг газар малчин ард Цэрэндашийн гэр бүлд 4 дэх хүүхэд нь болон мэндэлжээ.Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1957-1961 онд бага сургууль, 1974 онд бие даан бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн.

Ц.Намхайнямбуу нь 1961 оноос нийгмийн мал маллаж БНМАУ-н Хөдөлмөрийн баатар Ганболд, Санжжав нарын туршлагаар малдаа отроор тарга хүч сайн авахуулж мал төлөө 100%-с дээш хувиар бойжуулж, ашиг шимийн даалгаврыг давуулан биелүүлсээр иржээ.Тэрбээр Орос хэлийг бие даан сурсан бөгөөд хөдөлмөрч,шургуу хичээнгүй хүн байсан юм.Түүний хөдөлмөрч хичээнгүй зүтгэлийг нь нам, олон нийт, төр засгаас өндрөөр үнэлж сайшаан шагнасан байна:

Эдгээрээс дурьдвал:

•    1970 онд

-    МАХН-н төв хороон,БНМАУ<

2014-05-05 12:05:48