Завхан аймаг Татварын хэлтэс
2584 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ татварын алба, татвар төлөгч шударгаар биелүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

 

АЛСЫН ХАРАА

Ил тод нээлттэй шуурхай, үйлчилгээнд чиглэсэн орчин үеийн татварын албыг хөгжүүлж, орлогоо бодитойгоор мэдүүлж, татвар төлөлтийг нэмэгдүүлэх явдал мөн.

 

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

Монгол улсын Засгийн газраас 1990 онд “ БНМАУ-ын албан татварын хуулийг хэрэгжүүлэх, зарим арга хэмжээний тухай” 204-р тогтоол гарч, Сангийн яамны бүтцэд “ Татварын газар” аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд салбар албадуудыг байгуулагдсан юм. Энэ үеэс орчин үеийн шинэ татварын албаны анхны тогтолцоо бий болж, зах зээлийн эдийн засагт нийцсэн Үндэсний татварын албаны үүсэл хөгжил эхэлжээ.

Завхан аймгийн Засаг даргын 1991 оны 01-р сарын 11-ний өдрийн 07 дугаар захирамжаар Санхүү эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэст “Албан татварын тасаг”-ийг байгуулж, тасгийн дарга, улсын байцаагчаар Д.Баярааг томилсноор аймгийн татварын алба анх байгуулагдсан байна.

Татварын хэлтэс нь одоо Татварын орлогын тасаг, Татвар төлөгчидтэй харилцах тасаг, Татварын хяналт шалгалтын тасаг, Эрсдлэ статистикийн тасаг, Төрийн захиргааны хууль эрх зүйн тасаг гэсэн 5 тасагтай, Татварын улсын ахлах байцаагч 5, Татварын улсын байцаагч, татвар хураагч 35, үйлчилгээний ажилтан 6, нийт 46 орон тоотой ажиллаж байна.

 

Холбоо барих утас:

Төрийн захиргаа, хууль эрхзүйн тасаг 70462229

Татварын хяналтын шалгалтын тасаг 70462288

Татварын орлогын тасаг 70462324, 70463744

Татвар төлөгчтэй харилцах тасаг 70462134

Эрсдэл, статистикийн тасаг 70462221

 

2019-12-06 02:28:17