Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1970 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Ам бүл-4. Эхнэр 2 хүүхэдтэй.

 

      БОЛОВСРОЛ:

  1. 1978-1986 онд Их-Уул сумын 8 жилийн дунд сургууль
  2. 1986-1988 онд Улиастай сумын Элдэв-Очирын нэрэмжит 1-р 10 жилийн сургууль
  3. 1989-1993 онд МУИС-ийн харьяа Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийг математик, физикийн багш мэргэжлээр төгссөн
  4. 2012 онд “Монгол бизнес” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн

 

      АЖИЛ ЭРХЛЭЛТ

  1. 1993-1994 онд Их-Уул сумын 8 жилийн дунд сургуульд математикийн багш
  2. 1994-2002 онд Их-Уул сумын 8 жилийн дунд сургуульд хичээлийн эрхлэгч,  захирал
  3. 2002-2007 онд Их-Уул сумын Засаг дарга
  4. 2007-2008  онд Завхан аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн дарга
  5. 2009-2011 онд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч
  6. 2011-2012 онд “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбарын дарга
  7. 2012-2016 онд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
  8. 2019 оны 6 сараас Завхан аймгийн МАН-ын хорооны дарга
  9. 2004, 2012, 2020 онд Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  10. 1996, 2000,  2004 онд сумын иргэдийн төлөөлөгчөөр тус тус сонгогдож байсан.

 

      ГАВЬЯА ШАГНАЛ:

  1. Хөдөлмөрийн хүндэт медаль
  2. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  3. Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль
  4. Боловсролын салбарын 80 жилийн ойн хүндэт тэмдэг
  5. БСШУЯ болон Эрчим хүчний яамны жуух бичиг
  6. Боловролын тэргүүний ажилтан цол тэмдэг
  7. Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан цол тэмдэг
  8. Завхан аймгийн хүндэт тэмдгээр тус тус шагнагдсан.

 

     СОНГУУЛЬТ АЖИЛ:

  1. 2001-2007 онд Их-Уул сумын МАН-ын хорооны дарга, тэргүүлэгч
  2. 2019 оноос Завхан аймгийн МАН-ын хорооны дарга
  3. 2020 онд МАН-ын бага хурлын гишүүнээр сонгогдсон.
НИЙТЭЛСЭН: 2021-02-02 05:51:27