Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэ журмын  зорилго нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийнтухай  хууль,Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль,Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, төрийнүйлчилгээний стандарт болон бусад хууль тогтоомжид нийцүүлэнаймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

1.2 Энэхүү дотоод журам нь аймгийн Засаг даргын Тамгын газар цаашид/ Тамгын газар/-ын ажилтан, албан хаагч цаашид /төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний ажилтан/-ын боловсрол, мэргэжил, ур чадвар, дадлага туршлагыг системтэйгээр хөгжүүлэх, ажлын ачааллыг жигдрүүлж бүтээлч, идэвх санаачлагыг өрнүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрийн шуурхай үйлчилгээг  хэрэгжүүлэхэдчиглэгдэнэ.

 

1.3 Тамгын газрын ажилтан, албан хаагчид дараах зарчмыг баримтална.

 

            1.3.1.захирах, захирагдах ёс;

            1.3.2.ил тод, нээлттэй байх;

            1.3.3.мэргэшсэн, чадварлаг, хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандах;

            1.3.4.шуурхай, соёлч байдлыг хангах;

 

1.3.5.ажил үйлчилгээ нь хүртээмжтэй, чанартай  шуурхайбайх;

 

1.3.6.биебиенийхээ дотоод хэрэгт үл оролцох, харилцан хүндэтгэдэг байх;

 

       1.3.7.багаар ажиллах чадвартай байх;

       1.3.8.төрийн албан хаагчийн ёс зүйг  эрхэмлэх

       1.3.9. төрийн албаны стандартыг чанд мөрдөх

 

1.3.10 төр, байгууллага,  хувь хүний нууцыг чандлан хадгалах

 

1.4  Засгийн газраас баталсан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх зааврыг мөрдөж ажиллана.

 

          1.5 Аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга, Хэлтсийн даргын тамга, тэмдэг түших ажлыг Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажилтан хэрэгжүүлж ажиллана.

          1.6  Энэхүү журмыг аймгийн Засаг даргын Тамгын газрын  ажилтан, албан хаагч дагаж мөрдөнө.

          1.7Хөдөлмөрийн дотоод журмынявцад хэлтсийн дарга нар  хяналт тавьж, мөрдүүлэнулирал тутам Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулан, хэрэгжилтэд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэсжилд хяналт-шинжилгээ үнэлгээ хийнэ.

 

Хоёр.Удирдлага, зохион байгуулалт

 

2.1Аймгийн Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нь эрхлэх асуудлынхүрээнд аймгийн Засаг даргыг шуурхай удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;  хэлтсийн дарга нар эрхэлсэн асуудлынхаа хүрээнд аймгийн Засаг дарга, орлогч дарга, Тамгын газрын даргад шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэргэжилтнүүд хэлтсийн даргад хариуцсан үйл ажиллагааны чиглэлээр  хөтөлбөр, бодлого чиглэл боловсруулах, төлөвлөх, мэдээллээр хангах зэрэг  үүрэгтэйгээр тус тус ажиллана.

 

2.2 Аймгийн Тамгын газрын дарга нь байгууллагыг ерөнхий удирдлагаар, хэлтэс, тасгийн дарга нар ажилтан, албан хаагчийг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллана.Засаг даргын Тамгын Газрын даргын өмнө хэлтсийн дарга; хэлтэс, тасгийн даргад мэргэжилтэн, ажилтнууд ажлаа бүрэн хариуцаж тайлагнана.

 

2.3Аймгийн Тамгын газрын даргын эзгүйд  Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,тухайн хэлтсийн даргын эзгүйд Ахлах мэргэжилтэн тус тус орлон гүйцэтгэнэ.

 

2.4  Аймгийн Засаг даргын Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаа болон цаг үеийн холбогдолтой асуудлыг  ‘’Шуурхай хуралдаан‘’-аар хэлэлцэж тэмдэглэл хөтлөн шийдвэрлэнэ.

 

2.5  Ажилтан, албан хаагчийн  нийгмийн асуудал, ёс зүйн дүрэм, төрийн албаны стандартын  хэрэгжилтийг хангуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий комисс “Ёс зүйн хороо‘’, “Соёл, спорт, эрүүл мэндийн зөвлөл”, “Техникийн комисс”, “Өмч хамгаалах комисс”-ыгЗасаг даргын Тамгын газрын тушаалаар томилон  ажиллуулж болно.

 

2.6 Хэлтэс, тасгийн дарга  нар ажилтан, албан хаагчдыг сургууль, дамжаа, тэтгэмж, тусламж, албан хаагчийн ажлын үр дүнтэй нь холбогдуулан цалин хөлс, зэрэг дэв, ур чадвар, мэргэжлийн зэрэг болон бусад нэмэгдэл, шагнал, урамшуулал олгох, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг асуудлаар Тамгын газрын даргад санал оруулж шийдвэрлүүлнэ.

 

2.7 Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэл зэргийг  хэрэгжүүлэхэд дотоод үйл ажиллагаагаа чиглүүлэн төлөвлөгөө гаргаж аймгийн Засаг даргаар батлуулан ажиллана.

 

2.8  Ажилтан, албан хаагчид сурч боловсрох мэдлэг боловсролоо дээшлүүлэх, албан тушаал дэвших, цалин хөлс нэмэгдүүлэх, шагнал урамшлал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын ижил нөхцөлөөр хангасан тэгш боломж олгож, байгууллагын хүйсийн тэнцвэрт байдлыг хадгална.

 

2.9 Ажлын байран дээрх аливаа дарамт шахалт ялгаварлан гадуурхалгүй, бэлгийн дарамтаас ангид байх энэ талын мэдлэг ойлголтыг ажилтан, албан хаагчдад олгоно.

 

Гурав.Үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт,  хяналт

 

үр  дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулах

 

3.1Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, МУ-ын болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор хэлтэс, тасгууд нь жил, улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөгболовсруулж,улирлын дараа сарын 5–ны дотор Тамгын газрын  даргаар батлуулан хэрэгжүүлж,тайлант хугацаанд хийсэн ажил, үүрэг даалгаврын  хэрэгжилт зэргийг дэлгэрэнгүй тусгана. Жилийн төлөвлөгөөг үндэслэн төрийн албан хаагчид  хууль тогтоомжийн дагуу жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана.

 

3.2 Үр дүн, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх

 

3.2.1Тамгын Газрын дарга ньхэлтэс, албаны  даргатай;хэлтэс, тасаг, штабын  дарга нь мэргэжилтнүүдтэй батлагдсан журмын дагуу үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулна.

 

3.2.2Төрийн захиргааны албан хаагчидажлын байрны тодорхойлолттой уялдуулан албан тушаалын бүрэн эрх,чиг үүргээ хэрэгжүүлэх талаар үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн гэрээндээ тодорхой тусгана.

 

         3.2.3 Мэргэжилтэн, ажилтнууд батлагдсан журмын дагуу үр дүнгийн гэрээний явц, биелэлтийг гарган тухайн оны 06,12 дугаар сарын 15-ны дотор хэлтсийн даргаар  гэрээг дүгнүүлж,аймгийн Тамгын газрын даргад06,12 дугаар сарын 20-ны дотор танилцуулжэцэслэн дүгнэнэ.

 

3.2.4Төрийн үйлчилгээний ажилтны хөдөлмөрийн гэрээг байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх ажлыг хөдөлмөрийн гэрээ, үйлчилгээний стандарт, ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийн дагуу Үйлчилгээ аж ахуйн дарга  хариуцан зохион байгууланТамгын газрын дарга дүгнэнэ.

 

            3.4.5 Аймгийн ЗДТГазрын жилийн үйл ажиллагааны тайланд хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс зохион байгуулна.

 

            3.4.6Хяналт –Шинжилгээ,  үнэлгээ, дотоод аудитын хэлтэс  нь хууль тогтоомжийн дагуу хараат бус, бие даасан хяналт шалгалтыг  жилд 1-ээс доошгүй удаа явуулах ба байгууллагын удирдлагатай шууд харилцаж, ажилтнуудаас шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтан, албан хаагчийн ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах, зөвлөгөө өгч, шийдвэр гаргуулна.

 

            3.3.7 Тамгын газрын хагас, бүтэн жилийн  тайлангийн хурлыг тайлан гарснаас хойш ажлын тав хоногийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэс зохион байгуулна.Тайлангийн хуралд гарсан саналшүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээг танилцуулна.

 

            3.5.8 Удирдлага, хамт олны төвшинд хийгдэж байгаа уулзалт, хурлын тэмдэглэлийг хариуцах ажилтан, албан  хаагч хөтөлж, албажуулна.

 

Дөрөв. Ажилтан, албан хаагчийн эрх, үүрэг

 

     4.1 Ажилтан, албан хаагч нь “Төрийн албаны тухай” хууль, “Хөдөлмөрийн тухай” хууль болон бусад хууль, тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээж  хуулиар хориглосон болон энэхүү дотоод журмыг чанд мөрдөн ажиллана.

 

     4.2 Ажилтан  албан хаагч дараах эрхийг эдэлнэ Үүнд:

 

                 4.2.1 Цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр,

тэтгэмж аваххуулиар заасан болон энэхүү дотоод журамд заасан

                        хөнгөлөлт,чөлөөлөлт авах эрх эдлэнэ

4.2.2 Ажилтан, албан хаагч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх

хэмжээг  тогтоосон албан тушаал, ажлын байрны тодорхойлолтыг

албан ёсоор гаргуулан авах,түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг

бүрдүүлэхийг шаардах

4.2.3 Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн шалгуур  

үзүүлэлтийн биелэлт, үр дүн, мэргэжлийн түвшингийн талаар

харьяалах дээдшатны удирдлагын үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх

4.2.4 Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших,  нөхцөл

баталгааг сайжруулахтай холбогдсон саналыг удирдах албан

тушаалтанд амаар  болон бичгээр  гаргах;

4.2.5  Өөрийн хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолт зэрэг

материалтайтанилцах, шаардлагатай гэж үзвэл, нэмэлт тайлбар хийх

4.2.6 Ажилтан, албан хаагч нь хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл,

журмындагуу эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах;

4.2.7  Төсвийн боломжинд тулгуурлан байгууллага, төрийн хөрөнгөөр давтан

     сурах,  мэргэжлээдээшлүүлэх;

4.2.8 Ажиллах нөхцөл бололцоогоор хангагдах /албан ажлын өрөө, ширээ, сандал,

компьютер, техник , бичгийн хэрэгсэл гэх мэт/

4.2.9  Хүндээр өвчилсөн болон гачигдал тохиолдсон үед тусламж авах;

4.2.10 Ажилтан  албан хаагчид банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад          

цалингийн тодорхойлолт авах;

                        4.2.11 Ажлын байран дээрх аливаа/бэлгийн/   дарамт шахалт учирсан

                               тохиолдол   гомдол гаргах ;

                        4.2.12  Ажилтан, албан хаагч ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад

                                өртсөн  тухай мэдсэн бол өөрөө буюу хохирогчийн өмнөөс гомдол

гаргах, тайлбар өгөх;

 

4.3  Ажилтан, албан хаагч нь дараах үүргийг хүлээнэ.Үүнд:

 

4.3.1Мэргэжлийн өндөр түвшиндсудлан боловсруулсан санал, иж бүрэн үндэслэлтэй үнэн бодит, цаг хугацаанд нийцсэн зөвлөмжөөр удирдлагыг хангах,  эрсдлээс урьдчилан сэргийлэх

4.3.2 Ажлын байран дээр аливаа дарамт шахалт бэлгийн дарамт үзүүлэхгүй,  ажилүүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй, байгууллагын болон хувь хүний нууцыг чанд хадгалж, мэдээллийн аюулгүй байдлыг хангана;

4.3.3 Ажилтан, албан хаагч нь аливаа сонин хэвлэлд нийтлэгдсэн болон хэвлэлмэдээллийн  хэрэгслээр яригдсан өөрийн ажил төрлийн холбогдолтойматериалыг байнга судалж, буруу ташаа мэдээллийг  хэлтсийн даргад танилцуулсаны үндсэн дээр залруулга тайлбар хийж, хариулт өгөх үүрэгтэй.

4.3.4 Ажилтан, албан хаагч дотоод журам, чиг үүрэг, ёс  зүй,стандартыг чанд сахин хэрэгжүүлэх

4.3.5Иргэд, байгууллагаас тавьсан өргөдөл гомдол, санал хүсэлтийг түргэн шуурхайхугацаанд нь чирэгдэлгүй барагдуулж,иргэдтэй харьцахдаа ялгаварлалгүй, тэгшхарилцах, хувь хүний нууцыг чандлан хадгалах, хамт олон, удирдах албан тушаалтныгхүндэтгэн, төрийн албанынэр хүндийг эрхэмлэн дээдэлж, зохион байгуулсан бүхий л  ажилд идэвхитэй оролцох;

            4.3.6  Албан үүргээ гүйцэтгэж явахдаа болон ажлын байранд согтууруулах ундаа,мансууруулах бодис хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглохыг хориглох;

                        4.3.7  Ажлын байрны дотоод орчинд тамхи татахыгхориглох;

            4.3.8 Байгууллагын өмч, эд хогшил, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж,зориулалтын дагуу ашиглаж хэрэглэх бөгөөд ажилтны буруутай үйлдлээсэвдэж гэмтээсэн болон үрэгдүүлсэн нөхцөлд өөрийн хөрөнгөөр хохирлыг төлжбарагдуулах буюу хохирлын хэмжээ  ажилтны 3 сарынцалингаас давсан, маргаантай нөхцөлд шүүхэд шилжүүлнэ.Ажилтан, албан хаагчид сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

            4.3.9Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажилдаа ирэх, явахдаа цагийн бүртгэлд бүртгүүлж, ажлын цагийн дундуур гадуур явахдаахэлтсийн даргаас зөвшөөрөл авч бүртгэлжүүлнэ.

4.3.10Өөрийн хариуцсан ажилтай холбоотой Улсын Их Хурал,Засгийн газар, аймагорон нутгаас батлагдсан тогтоол,захирамж,тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыгшуурхай зохион байгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыгбиелүүлж, үрдүн,явцыг тогтоосон хугацаанд тайлагнах;

                     4.3.11Хариуцсан ажилдаа идэвх санаачлага, бүтээлч эрмэлзэлтэй байх

4.3.12Төрийн албан хаагчид нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн           үндсэн заавар”, “Албан бичгийн стандарт”, “Байгууллагын архивын заавар”, зэргийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах;

            4.3.13Албан хэрэгт хөтлөгдөж дууссан баримт бичгийг батлагдсан хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, архивын ажлын зааврын дагуу ангилан төрөлжүүлж, эмхлэн цэгцэлж хуулийн хугацаанд байгууллагын архивт шилжүүлэх,

4.3.14 Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн нууц, хадгалалт, хамгаалалтыгхолбогдох хууль тогтоомжийн  дагуу гүйцэтгэх;

4.3.15 Өөрийн хариуцсан ажилтай холбоотой Улсын Их Хурал,Засгийн газартогтоол, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион           байгуулах,удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлж,үр дүн, явцыг тогтоосон хугацаанд тайлагнах;

                        4.3.16 Албан хаагч ньхувийн ашиг сонирхлынболон хөрөнгө орлогын

                        мэдүүлгээ үнэн зөв гаргаж жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор, шинээр

                        ажилд томилогдсон ажилтан томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор

                        Аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх

                        хадгалах эрх бүхий албан тушаалтанд өгөх

                        4.3.17 Ажлын байранд ажлын цагаар төрийн албан хаагчийн ёс зүй,

                                    стандартыгмөрдөн ажиллах,зөрчсөнтохиолдолд хариуцлага хүлээнэ.

 

Тав.Ажил, амралтын амралтын горим, чөлөө олголт,  шагнаж

урамшуулах, тусламж, дэмжлэг үзүүлэх

 

Нэг.Ажлын цаг ашиглалт

 

      5.1.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу газрын албан хаагчдын долоо хоногийн ажлын40 цаг  байна. Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байх бөгөөдөглөө 9.00 цагт эхэлж, өдрийн 13.00-14.00цагийн хооронд завсарлаж, орой 18.00 цагт дуусна. Үйлчилгээний ажилтнууд 08.00-12.00; 16.00-20.00хүртэл ажиллана.

            5.1.2Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан баярын өдрүүдэд болон долоо хоног бүрийн бямба, ням гаригт нийтээр амарна. Ажилтны илүү цагаар түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр болон дараалан 2 долоо хоног ажиллуулсан тохиолдолд холбогдох баримтыг үндэслэн уг ажилтантай тохиролцсоноор нөхөн амруулах эсвэл уг амралтыг ээлжийн амралттай хамтатган олгоно.

            5.1.3Жил бүрийн 1 дүгээр улиралд албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг Тамгын газрын даргын тушаалаар батлах бөгөөд амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно. Хоёр оны ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байна.Хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд ажилласан хугацааны амралтыг урьдчилан олгож болно.

           5.1.4Ажилтан тухайн ондоо багтаан ээлжийн амралтаа биеэр эдэлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан мөнгөн урамшилыг төсөвтөө багтаан олгоно.

5.1.5Хөдөлмөрийн тухай хууль, ээлжийн амралт олгох зааврыг үндэслэн Тамгынгазарт шинээр болон байгууллага хооронд шилжин ажилласан ажилтан өмнө нь ажиллаж байсан байгууллагатай ээлжийн амралтын тооцоогхийсэн байна. Хэрвээ ээлжийн амралтаа эдлээгүй тохиолдолд өмнө ажиллаж байсан байгууллагаасаа бичгээр албан тодорхойлолт гаргуулсан байна.

            5.1.6Шалтгаангүйгээр ажлаас хожимдсон буюу ажил тасалсан хугацааг цагийн бүртгэлийг үндэслэн сар бүрийн ажлын цагийн балансаас хоцорсон хугацааны нийлбэрийг цалингаас хасч тооцно.

5.1.7Ажилтнууд ажлын цагийн ирцийг хурууны хээгээр цагийн бүртгэлд бүртгүүлнэ.Цаг ашиглалт, ирцийн тайланг цагийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн гаргаж,нягтлан бодогчоор хянуулан Тамгын газрын даргад танилцуулна. Түүнийг үндэслэн нягтлан бодогч ажилтнуудын цалинг тооцон олгоно.

5.1.8Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид шаардлагатай үед “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулан ирц бүртгэлийг хөтөлнө.

5.1.9  Жил бүрийн 09 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 01 хүртэл 7 хоног бүрийн нэг өдрийн 2-оос доошгүй цагийг “Урлаг, спортын арга хэмжээ” болгон зохион байгуулна.

5.1.10 Жил бүрийн 1-2 сарын тохиромжтой өдөр “Цасны баяр” зохион байгуулахад байгууллагаас дэмжлэг үзүүлнэ.

5.1.11Байгууллагын ажилтан, албан хаагчдыг  жилд 1-ээс доошгүй удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэгт заавал хамруулна.

5.1.12Ажилтан, албан хаагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, туршлага судлах зэрэгт дэмжлэг үзүүлнэ.

Хоёр. Чөлөө олголт

5.2.1Ажилтан, албан хаагч гачигдалтохиолдсон болон хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө хүссэн тохиолдолд цалинтай болон цалингүй чөлөө олгоно.

Дор дурдсан тохиолдлыг гачигдал, хүндэтгэх шалтгаан гэж үзнэ.

5.2.1.1 Ажилтан, албан хаагч болон түүний эхнэр, нөхөр, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх,эцэг, эх, ах, эгч, дүү, хадам эцэг, эх, ах, эгч, дүү нь хүндээр өвдөх, асрах, нас  барах

5.2.1.2Ажилтан албан хаагчийн гэр бүлд шинээр хүүхэд мэндлэх, 0-3 насны хүүхэд үрчлэн авах

5.2.1.3  Хурим, найр хийх

5.2.1.4 Гадаад дотоодын сургалтанд хамрагдах

5.2.1.5 Эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх

5.2.2 Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хүүхдээ асрах хүсэлт гаргасан  шинэ хүүхэдтэй болсон ажилтанд ажлын 5 хоногийн чөлөө олгоно.

5.2.3Ажилтан, албан хаагчид гачигдал тохиолдсон болон хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авахыг хүссэн тохиолдолд ажлын 5 хүртэлх өдрийн чөлөөг дараах байдлаар цалинтай олгож болно.Үүнд:

5.2.3.1 Ажлын 3 хүртэл өдрийн чөлөөг хэлтэс, тасгийн даргын чөлөөний

хуудсаар

5.2.3.2Ажлын 5 хүртэл өдрийн чөлөөг хэлтэс, тасгийн даргын зөвшөөрлийг үндэслэнТамгын газрын даргын зөвшөөрлийн хуудсаар

5.2.3.3Ажлын 6 ба түүнээс дээш хугацааны чөлөөг ажилтан, албан хаагчийнгаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн чөлөөг цалинтай, эсвэл цалингүй олгох асуудлыг харгалзан Тамгын газрын даргын тушаалаар

               5.2.4Ажилтан, албан хаагч чөлөө олгосон тухай баримтыг ажлын нэг хоногийн дотор цагийн бүртгэлийн ажилтан нягтлан бодогчид хүргүүлнэ.

               5.2.5Албан хаагчийн өөрийн хүсэлт болон ажлын зайлшгүй шаардлагаар захиргааны шаардлагаар  ээлжийн амралтыг хэсэгчлэн эдлүүлж болно.

           

5. Тусламж, дэмжлэг

5.5.1Албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан ажиллах нөхцөл 29 дүгээр зүйлд  заасан нөхөн төлбөр, 30 дугаар зүйлд заасан тусламж авах баталгаагаар хангагдахаас гадна дараах нэмэлт баталгаагаар хангагдана.

5.5.2 Нутгийн удирдлагын ордноос алслагдсан ажилтан, албан хаагч бүрт унааны үнийн хөнгөлөлт1000 төгрөг, хоолны үнийн хөнгөлөлт 3000 төгрөгийгажлын өдрөөр тооцон  тус тус олгоно. Жилд 1 доошгүй удаа нэгдсэн журмаар сүү, цагаан идээ, хүнсний ногоо, жимс, жимсгэнийтөрлийн бүтээгдэхүүнээр хангах зохион байгуулалтын арга хэмжээ авна.

5.5.3Албан хаагчийн орон сууцны хангамж нөхцлийг сайжруулахад анхаарч төсөл хөтөлбөртхамруулах, зээл олгоход тусалж дэмжин15 жилээс дээш тогтвортой ажиллаж байгаа ажилтанд 5,0 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлэх

5.5.4 Гэр болон галлагаатай байшинд амьдардаг албан хаагчдад жил тутам түлээ, нүүрс худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.

5.5.5Ажилтан, албан хаагчдын ар гэрт гачигдал зовлон тохиолдсон, хүндэтгэн үзэх бусадонцгойнөхцөлд ар гэрт болон өөрт нь буцалтгүй тэтгэмжийг төсөвтөө багтаан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар олгоно. Үүнд:

5.5.6 Ажилтан, албан хаагчийн гэр бүл /нөхөр, эхнэр, хүүхэд/ нас барсан 500000 төгрөг, төрөл садангийн хүн /өөрийн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү/нас барвал 100000 төгрөг,

5.5.7 Байгууллагын өндөр настан нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэхэд нь эд материалын болон мөнгөн тусламжийг орон нутгийн эмч мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн 200000 /хоёр зуун мянга/ төгрөг олгоно.

5.5.8Байгууллагын ажилтан албан хаагч өөрөө буюу гэр бүлийн гишүүнээ эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон тохиолдолд орон нутгийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн ажлын10-30 хоног цалинтай, 30 хоног цалингүй чөлөөг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрээр олгоно.

5.5.9Эхнэр нь төрөхөд ажлын 5 өдрийн цалинтай чөлөө олгож, шинээр төрсөн,0-3 насны хүүхэд үрчлэн авсан бол  хүүхдэд 50000 /тавин мянга/ төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгнө. Мөн байгууллагын албан хаагчийн хүүхдийн сэвлэг үргээх ёслолд зориулж 100000 /нэг зуун мянган/, шинэ гэр бүл болсон ажилтанд 300000 /гурван зуун мянга/төгрөгийн тусламж үзүүлнэ.

5.5.100-18 хүртэл насны 4 буюу түүнээс дээш хүүхэдтэй албан хаагчид жил тутам 200000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.

5.5.11Аймгийн Засаг даргын Тамгын газар 3 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа албан хаагчийг 50, 60 насны ой, төрийн дээд одон медиалаар шагнуулах, докторын зэрэг хамгаалах зэрэгт200000 / хоёр зуун мянган / төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дурсгалын гэрчилгээ үнэ бүхий зүйл дурсгал болгоно.

5.5.12Аймгийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан, албан хаагчид аймгийн Засаг даргын Тамгын газрын дурсгалын гэрчилгээ 300000 төгрөг, үнэ бүхий зүйлийг дурсгал болгоно.

5.5.13Аймгийн Засаг даргын Тамгын газраас тэтгэвэрт гарсан өндөр настнуудын өргөдөл, хүсэлтийг үндэслэн түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтийг жилд нэг удаа үзүүлнэ.

5.5.14Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагч нь удаан хугацаагаар эмчлүүлж, хүндээр өвчилсөн тохиолдолд гэр бүлийг нь дэмжихэд зориулан тухайн албан хаагчийн 1 сарын албан тушаалын цалингаас хэтрүүлэхгүйгээр жилд нэг удаа буцалтгүй тусламж олгож болно.

5.5.15Албан хаагчийн цалинг нэмэгдүүлж, бууруулах асуудлыг үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын үр дүнг харгалзан хэлтэс, тасгийн даргын саналаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар  шийдвэрлэнэ.

5.5.16Албан хаагчийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн 1 сар хүртэлх цалин,  хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс хэтрэхгүйгээр урьдчилгааолгож болно.

5.5.17Албан хаагчдын цалин, хөдөлмөрийн хөлснөөс суутгал хийхдээ Хөдөлмөрийн хуулийн 63 дугаар зүйлд заасныг үндэслэн суутгана. Мөн хэд хэдэн суутгал зэрэг хийх бол үндсэн цалингийн 50 хувиас хэтрүүлэхгүй байна.

5.5.18Байгууллагын ажилтан, албан хаагчдын хурим, шинэ байрны ёслолд уригдан очиход удирдах ажилтнууд 15000, мэргэжилтнүүд 10000, үйлчилгээний ажилтнууд 5000 төгрөгийг,

5.5.19 Байгууллагын ажилтны үр хүүхдийн хуримын ёслолд, удирдах ажилтнууд 10000, мэргэжилтнүүд 5000, үйлчилгээний ажилтнууд 3000 төгрөгийг,

5.5.20Буяны ажилд удирдах ажилтнууд 15000, мэргэжилтнүүд 10000, үйлчилгээний ажилтнууд 5000 төгрөгийг,

5.5.21Ажилтан, албан хаагчзайлшгүй шаардлагаар 3-р шатлалын эмнэлэгт эмнэлгийн дүгнэлтээр оношлуулж эмчлүүлэхэд байгууллагын удирдлага 10000, мэргэжилтнүүд 5000, үйлчилгээний ажилтнууд 3000 төгрөгийг тухайн үед байсан эсэхээс үл хамааран цалингаас суутган авч, тухайн ажилтны харьяалагдах хэлтэс Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс тухайн үйл ажиллагааг зохион байгуулна.

5.5.22 Хүндэтгэн үзэх шалтгаанаар өөр газарт шилжин ажиллах, ажил албанаасаа чөлөөлөгдөх тохиолдолд тэдгээрийн ажилласан хугацаа, ажлын үр бүтээлийг харгалзан аймгийн Засаг даргын Тамгын газрын дурсгалын зүйл 200000 /хоёр зуун мянга/ хүртэлх төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнах.

5.4Шагнал, урамшил

Ажилтныг Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар шагнаж урамшуулна.

5.4.1 Шагнал нь мөнгөн ба материаллаг мөн үнэ бүхий зүйл дурсгах, дээд байгууллагын шагналд тодорхойлох гэсэн хэлбэртэй байна. Үүнд:

5.4.2 Онцгой чухал буюу нарийн түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн ба үнэ бүхий зүйлээр шагнах

5.4.3 Ажлын өндөр амжилт гаргасан албан хаагчдыг түүхт ой, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнах, Засаг даргын Тамгын газрын хүндэт дэвтэрт бичиж алдаршуулан 200000 /хоёр зуун мянга/ хүртэл төгрөгөөр урамшуулах, аялал жуулчлалаар явуулах, Монгол улсын Засгийн газар, төрийн дээд шагналд уламжлах зэргээр урамшуулж идэвхижүүлнэ.

5.4.5Бүтээгдэхүүн нийлүүлэх, үр дүнгийн гэрээний биелэлт, хариуцсан ажлын үр дүнг харгалзан хэлтсийн дарга Төрийн албанысалбар зөвлөлд уламжилснаар хугацаанаас нь өмнө зэрэг дэв, шатлал ахиулах зэргээр урамшуулна.

5.4.6 Жил бүр үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, байгууллагын Шилдэг 1 ажилтанг, хэлтэс тасгаас шалгарсан тус бүр 1 ажилтанг тухайн жилийн төсөвт багтаан шагнаж урамшуулна.

5.4.7 Тухайн жилд үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний биелэлт нь А буюу маш сайн, В буюу сайн үнэлгээ авсан албан хаагчдыг Төрийн албаны зөвлөлийн  “Төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-аар  Төсвийн тухай хуульд заасны дагуу  урамшуулал олгож, мөнгөн болон бусад хэлбэрийн шагналаар шагнана.

5.4.8 Тухайн жилийн цалингийн сангийн хэмнэлтийг байгууллагын ажилтан,албан хаагчдыг урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна .

5.4.9 Мэргэжилтнүүдийн ажлыг дүгнэхдээ архивын баримт бичгийн хадгалалт хамгаалалт, баримт бичгийг барагдуулалт, хэвлэмэл хуудасны зарцуулалт, тооцоо зэргийг нэг үзүүлэлт болгон дүгнэнэ.

5.4.10 Төрийн болон бусад байгууллагын ой, тэмдэглэлт өдөр зэрэг арга хэмжээнд  болон цаг үеийн зайлшгүй зардалд  200000 хүртэл төгрөгийг Тамгын газрын даргын тушаалаар зарцуулна.

5.4.11 Өөрийн аймгаас бусад улс, аймгийн зочид, төлөөлөгчдийн туршлага солилцох, семинар зөвлөгөөн хийхэд дэмжлэг үзүүлнэ.

 

Зургаа.Албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах,

сахилгын шийтгэл ногдуулах, албан үүргийг түр орлон, хавсран

гүйцэтгэх

6.1.Төрийн албанд орох болзол, шаардлагыг хангасан иргэн тус төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалд ажиллахыг хүсвэл дараахбичиг баримт бүрдүүлж хүсэлтээ бичгээр гаргана. Үүнд:

                        6.1.1.  төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт №1/;

                        6.1.2. боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний нотариатаар батлуулсан хуулбар;

                        6.1.3. товч намтар (Гурван үеийн);

6.1.4.нийгмийн даатгалын дэвтэр;

                        6.1.5. эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

                        6.1.6. иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар;

                        6.1.7. төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай болон төрийн албаны тангараг өргөсөн материал;

6.1.8. урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;

6.1.9. нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг

зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан ашигсонирхлын урьдчилсан мэдүүлэг;

6.1.10 зураг3 хувь /3х4/;

6.1.11шаардлагатай бусад бичиг баримт:

            6.2.Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн энэ журмын 6.1.7, 6.1.9-д зааснаас бусад бичиг баримтыг бүрдүүлнэ.

            6.3.Тамгын газарт ажиллахаар хүсэлт гаргасан иргэнийг хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан судалж холбогдох материалыг бүрдүүлэн хэлтсийн даргад танилцуулан Тамгын газрын даргын тушаалаар томилно.

            6.4.Чөлөөлөгдсөн болон шинээр томилогдсон, албан үүргийг түр орлон ажиллаж байгаа ажилтны ажлыг  томилогдсон комисс болон хэлтсийн даргахариуцан, хүлээлцүүлж тэмдэглэл хөтөлнө.

            6.5. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид шаардлагатай гэж үзвэл туршилтын хугацааг 6 сар хүртэл хугацаагаар тогтоож, Төрийн албаны төв байгууллагаас тогтоосон туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг баримтлан төрийн жинхэнэ албан хаагчаар томилох эсэхийг шийдвэрлэнэ.

            6.6 Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг туршилтын хугацаа дуусмагц хэлтэс, тасгийн даргын саналыг үндэслэн хэлэлцэж, үргэлжлүүлэн ажиллуулах эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

            6.7.Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан шинээр томилогдсон ажилтанд эрхлэх асуудлын чиг үүрэг, хөдөлмөрийн дотоод журам болон албан тушаалын цалингийн сүлжээ,  нэмэгдэл хөлс, захиргааны үйл ажиллагаанд холбогдолтой хууль тогтоол, шийдвэрийг тайлбарлан танилцуулж, гарын үсгээр баталгаажуулан, бүртгэл хөтөлнө.

            6.8. Тамгын газрын дарга шинээр томилогдсон ажилтан, албан хаагчийг хамт олонд танилцуулж,хэлтсийн дарга  ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт, төрийн албан хаагчийн эрх, үүрэг, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам, шагнал урамшуулал, ажиллах нөхцөл баталгаа, төрийн алба, архив, бичиг хэргийн стандарт, бичиг баримт боловсруулах талаар зөвлөмж өгнө.

            6.9.Ажилтан, албан хаагчийг томило<

НИЙТЭЛСЭН: 2017-10-20 18:46:29