Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИНГ ТОГТООХ СУДАЛГАА ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр өглөө 08.00 цагт Нутгийн удирдлагын ордны их танхимд Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны нээлт боллоо. Энэхүү нээлтэд аймгийн ИТХ-ийн дарга Б.Отгонбаатар, Засаг дарга Ж.Жамъянтив, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд болон албаны бусад хүмүүс оролцож үг хэллээ.

Энэхүү судалгааны зорилго нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж, төрөөс үзүүлэх аливаа төрийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, Засгийн газрын болон Олон улсын тусламж, дэмжлэг, бүхий л хөтөлбөрт суурилсан үйлчилгээ, арга хэмжээнд өрх, хүн амыг жигд, хүртээмжтэй хамруулах нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Аймгийн хэмжээнд уг судалгааг зохион байгуулах, гүйцэтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд, Үндэсний зөвлөх болон багийн ахлагч, тоологч, судлаач, жолооч зэрэг 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багажиллаж байна.

Уг судалгааг 2013 оны 11-р сарын 25-ны 08.00 цагаас эхэлж 2013 оны 12-р сарын 09-ний 22.00 цагт дуусгах юм.

НИЙТЭЛСЭН: 2013-11-25 16:02:14