Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЭНЭ ОНД ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛНО

Олон жил яригдсан дулааны цахилгаан станцын ажлыг энэ онд эхлүүлэхээр боллоо. Бүгд Найрамдах Солонгос улсын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт шинээр дулааны станц барихаар шийдвэрлэсний нэг нь Завхан аймаг юм. Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна. Дулааны цахилгаан станцуудыг барих ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр одоогийн дулаан түгээж буй аж ахуйн нэгжүүд дулаан түгээх нэгдсэн төв болж, Завхан аймаг дулааны найдвартай эх үүсвэрээр хангагдана.

 

НИЙТЭЛСЭН: 2020-02-08 03:45:31