Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
УЛИАСТАЙ ХОТОД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРЛОО

Азийн хөлбөмбөгийн холбооны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Улиастай хотод 20:40 метрийн хэмжээтэй олон улсын стандартын шаардлагад нийцсэн хөлбөмбөгийн талбай барьж ашиглалтад орууллаа. Энэхүү саналыг Завхан аймгийн удирдлагууд 2016 оны 9-р сарын 12-ны өдөр, 2017 онд Хөлбөмбөгийн холбоонд уламжилсны дагуу 2019 оны 4-р сарын 27-ны өдөр Азийн Хөлбөмбөгийн холбооны зөвлөх Пүүн Ёк Хэн, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ч.Мөнхзул нар Завхан аймагт ажиллаж хөлбөмбөгийн талбай барихаар шийдвэрлэсэн билээ. Бүрэн дунд 3-р сургуулийг түшиглэн өнгөрсөн жил эхлүүлсэн тус бүтээн байгуулалтыг Эйч-Би-Эс компани гүйцэтгэсэн бөгөөд 60мм зүлэгтэй, олон улсын стандарт бүхий гэрэлтүүлэгтэй, сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр барьжээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр энэхүү төслийг орон нутагтаа хэрэгжүүлж, хүүхэд залууучууддаа үнэтэй хөрөнгө оруулалт хийхэд шуурхай, санаачилгатай ажилласан Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон Ерөнхий боловсролын 3-р сургуулийн захирал Ж.Оюунцэцэг нарт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Завхан аймаг хүүхэд, залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, бүтээн байгуулалтын ажлуудыг сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнүүлж байна. Тухайлбал, 1000 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор, Улиастай хотын 6 багт тоглоомын талбай, 14 суманд “Нийтийн биеийн тамир спортын талбай” барьж ашиглалтад оруулсан бол ийнхүү олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай боллоо.  

 

Дашрамд дуулгахад, Япон улсын Ерөнхий боловсролын сургуулиудад сүүлийн 15 жилийн турш хөлбөмбөгийн хичээл орж байгаа бөгөөд тус спорт нь хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид Завхан аймаг олон улсын байгууллагатай хамтран Япон улсаас орон нутагтаа мэргэжлийн багш урьж ажиллуулахаар төлөвлөөд байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-06-01 17:55:15