Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2020 ОНЫ УСАН СЭЛЭЛТИЙН ӨСВӨР ҮЕ, ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЗАВХАН АЙМГИЙН ТАМИРЧИД 3 АЛТ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Усан сэлэлтийн 29 дэх удаагийн өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил Сүхбаатар аймгийн Баруун урт суманд 2020 оны аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Улаанбаатар хотын дүүргүүд болон таван аймгаас 21 клубын 231 тамирчин оролцсон байна. Завхан аймгаас 8-14 насны 12 тамирчин амжилттай оролцож 3 алт, 2 хүрэл медаль хүртлээ. Мөн таван тамирчин усан спортын хоёрдугаар зэрэг, гурван тамирчин усан спортын гуравдугаар зэргийн болзол хангалаа. Ингэснээр нийт 21 клубээс Завхан аймгийн баг тамирчид тавдугаар байрт шалгарав. Тэмцээнд оролцсон тамирчид, дасгалжуулагч багш нарыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Завхан аймагт 1000 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орж, 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр нээлтээ хийснээс хойш мэргэжлийн чадварлаг багш нарын удирдлаган дор олон хүүхэд  залуучууд усан спортоор идэвхтэй хичээллэж байна. Үр дүнд нь Завханчууд усан спортын төрлүүдэд анхны медалиудаа хүртэж, улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож бахархам амжилтууд үзүүлсээр байна. Тухайлбал, 2019 онд усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит долоо дахь удаагийн цомын төлөөх тэмцээнд анхны  мөнгө,  хоёр хүрэл медальтнуудаа өлгийдөн авсан бол ийнхүү 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс таван медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2020-11-06 12:31:15