Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛС ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, эрх тэгш байдал, ардчилсан нийгмийн илэрхийлэл болсон Үндсэн хуулийг баталсан өдөр өнөөдөр /2021-1-13/ тохиож байна.

 

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 430 гишүүн 76 хоногийн турш хуралдаж, тэртээ 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хуулиа баталж байжээ.

 

Энэ Үндсэн хууль нь манай улсын анхны “эцэг хууль” биш бөгөөд өмнө нь 1924 онд анх удаа Үндсэн хуулиа баталж байсан юм.

 

Шинэ Үндсэн хуульд түүхэндээ хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд сүүлийн өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын хуралдаанаар баталж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн билээ.

 

Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтүүдэд байгалийн баялгийн зохистой ашиглалт ба түүний үр өгөөжийн эрх тэгш хуваарилалт, улс төрийн намын шаардлага, УИХ,  Засгийн газрын хариуцлага ба эрх мэдэл, Шүүхийн хараат бус байдал, нутгийн удирдлага, хотын статусын асуудлуудын зохицуулалтыг тусгасан байна.

 

Та дараах холбоосоор нэвтэрч Шинэ Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгатай танилцах боломжтой.

 

https://www.legalinfo.mn/law/details/367

 

НИЙТЭЛСЭН: 2021-01-13 11:36:08