Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
УЛААНБААТАР ХОТОД ХӨЛ ХОРИОНД ОРСОН ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙГ 2021 ОНЫ 01 САРЫН 23-НЫ БЯМБА ГАРАГТ НЭГДСЭН ЖУРМААР PCR ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА.

Завхан аймгийн Шуурхай штаб, нийслэлийн Шуурхай штабтай зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдээ нэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авахаар шийдвэрлэсэн билээ. Улаанбаатар хотод шинжилгээ өгөх иргэдэд хүндрэл үүсч буй тул PCR шинжилгээг нэгдсэн журмаар авахаар боллоо. Завхан аймгийн харьяат иргэд маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн  Бямба гарагийн 09:00-14:00 цагийн хооронд Хайлаастын хуучин эцсийн буудалд байрлах 72 дугаар сургуулийн байранд очиж шинжилгээндээ хамрагдана уу.

 

Шинжилгээнд хамрагдах иргэд:

 

  1. Зөвхөн Завхан аймгийн харьяат байх бөгөөд шинжилгээнд хамрагдахдаа  иргэний үнэмлэхтэйгээ очно
  2. “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн байх хугацаанд Улаанбаатар хот руу буцахгүй
  3. Нутагтаа ирснийхээ дараа гэрийн тусгаарлалтын журмыг чанд баримтлах шаардлагатайг онцгойлон анхаарна уу.

 

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

 

НИЙТЭЛСЭН: 2021-01-22 15:30:53