Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГ УЛААНБААТАР ХОТОД ХӨЛ ХОРИОНД ОРСОН ИРГЭДЭЭ ТАТАЖ АВАХААР НЭМЭЛТ АВТОБУС ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Завхан аймаг Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдээ татаж авахаар нэмэлтээр хоёр автобус  гаргахаар шийдвэрлэлээ. Автобуснууд маргааш өглөө буюу 2021 оны 1-р сарын 23-ны Бямба гарагийн 09:00 цагт Улиастайгаас хөдлөх тул Улаанбаатар хотруу явах шаардлага хангасан иргэд жолооч Н.Алтансүх, /Утас: 8909-5001, 91-99 ЗАН/, жолооч Ш.Бат-Амгалан /Утас: 8870-8889, 99-97 ЗАН/ нартай холбогдоно уу.

 

Дээрх хоёр автобус 2021 оны 1-р сарын 24-ний өдрийн 16:00 цагт Драгон төвөөс Улиастай сум руу хөдөлнө.

 

Мөн Улаанбаатар-Тосонцэнгэл чиглэлд 1-р сарын 23-ны өдрийн 16:00 цагт жолооч Г.Батдорж /Утас:9446-0536, 65-10 ЗАА/, 1-р сарын 24-ний өдрийн 16:00 цагт жолооч Л.Ёндондорж /Утас:8889-3333, 81-88 ЗАН/  Драгон төвөөс хөдөлнө Иймд УБ-Тосонцэнгэл чиглэлийн автобусанд суух иргэд жолоочтойгоо холбогдоно уу.

 

Жич: Улаанбаатар хотод хөл хорионд орсон Завхан аймгийн харьяат иргэд нэгдүгээр сарын 23-ны өдрийн  Бямба гарагийн 09:00-14:00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэг, Хайлаастын хуучин эцсийн буудалд байрлах 72 дугаар сургуулийн байранд очиж шинжилгээндээ хамрагдана.

 

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

 

НИЙТЭЛСЭН: 2021-01-22 18:10:02