Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА

 

1. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр Завхан аймаг "НОГООН" түвшинд байгаа тул аж ахуйн нэгж байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулна.

2. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021.03.01-ний өдрөөс эхлүүлнэ. Хөгжим бүжгийн коллежийн 6-12 дугаар анги ерөнхий эрдмийн хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор хичээллэнэ.

3. Улаанбаатар хотоос ирсэн иргэд хүүхдээ сургууль, цэцэрлэгт танхимаар хамруулах тохиолдолд өөрийгөө тусад нь тусгаарлана.

4. Улаанбаатар хотоос ирсэн хүүхдүүд гэрийн тусгаарлалтын 7 хоногийн хугацаанд цахим болон тeлe хичээлд хамрагдана.

5. Улаанбаатар хот болон голомт бүхий бүс нутаг руу явах иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал буюу 2021.03.31-ний өдөр хүртэл буцаж ирэхгүй.

6. Улаанбаатар хотоос ирэх иргэд PCR шинжилгээний хариу гарсан даруйд нийслэлээс гарч, 72 цагийн дотор Их-Уул сумын постонд ирсэн байна. Дээрх хугацаанд ирсэн иргэдийг асуумжаар нэвтрүүлнэ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ өгнө.

7. Улаанбаатар хотоос ирсэн иргэд 7 хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөнө.

8. Нийтийн тээврийн хэрэгсэл Завхан-Улаанбаатар, Улаанбаатар-Завхан чиглэлд зорчих тохиолдолд аймгийн Шуурхай штабт мэдээллээ өгч зөвшөөрөл авна.

9. Нийтийн тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн жолооч нар Их-Уул сумын пост дээр өөрийн зардлаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.

10. Улаанбаатар хотоос PCR шинжилгээний хариугүй иргэн, хугацаа хэтэрсэн хариутай, өөр хүний нэртэй иргэн тээвэрлэсэн тохиолдолд тухайн жолоочийг дахин тээвэр хийлгэхгүй.

11. Аймаг-сум, сум-сум хооронд зорчих хөдөлгөөн чөлөөтэй байна.

12. Хяналтын пост зөвхөн Их-Уул суманд ажиллана.

13. Иргэд Улаанбаатар хотоос ирэхдээ зөвхөн Их-Уул сумын постоор нэвтэрнэ. Бусад газраар нэвтрүүлэхгүй.

14. Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газрууд 08:00-22:00 цаг хүртэл ажиллана.

 

НИЙТЭЛСЭН: 2021-02-26 17:53:48