ХУЛГАНА ЖИЛИЙН ШИЛДЭГ АГЕНТЛАГ, АЛБАН ХААГЧИД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА
260 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хулгана жилийн Завхан аймгийн “Шилдэг агентлаг”, албан хаагчид өнөөдөр шагналаа гардаж авлаа. “Шилдэг агентлаг”-аар Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар шалгарав.

Боловсролын салбарын тэргүүний ажилтнаар Жавхлант цогцолбор сургуулийн багш Ц.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтнаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн арга зүйч, сувилагч А.Амаржаргал, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын тэргүүний ажилтнаар ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Д.Бямбасүрэн, Төрийн жинхэнэ албаны тэргүүний ажилтнаар Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Дүүрэнбилэг, Хууль, эрх зүй, хяналтын байгууллагын тэргүүний ажилтнаар Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баттогтох, үйлдвэрлэл, үйлчилгээ, авто тээвэр, барилгын салбарын тэргүүний ажилтнаар АУЭХС-ийн Ашиглалт засварын албаны дарга, цахилгаан шугам сүлжээний инженер Г.Нямдэмбэрэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтнаар Идэр сумын нийгмийн даатгалын байцаагч С.Өлзийжаргал, Татвар, санхүү, банк, статистикийн салбарын тэргүүний ажилтнаар аймгийн Статистикийн хэлстийн мэргэжилтэн Б.Энхмаа, төрийн бус байгууллагын тэргүүний ажилтнаар Аймгийн ахмадын хорооны дарга Т.Пүрэвжаргал, соёл урлагийн салбарын тэрүүний ажилтнаар Түдэвтэй сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Отгонбаатар, биеийн тамир, спортын салбарын тэргүүний ажилтнаар Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төвийн усанд сэлэлтийн дасгалжуулагч А.Пүрэвсүрэн, улс төрийн албаны тэргүүний ажилтнаар Баянхайрхан сумын Засаг дарга Б.Батсайхан нар тус тус шалгарлаа.

 

2021-02-10 12:52:33