Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php71/ci_session69bada3e725e2d732b99ea781f72f1cd562a6ffb): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Failed to read session data: user (path: /var/cpanel/php/sessions/ea-php71)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Завхан аймгийн Улиастай сумын иргэн Б.Идэрбатын хоёр ихэр хүүгийн нэг И.Алтансудар нь тархины саажилтын улмаас доод мөчний чангарал үүсэж суумгай болсон тул Энэтхэг улсад Ризотоми буюу мэдрэлийн ёзоор тайрах хагалгаа хийлгэхээр нутгийн зон олноосоо тусламж хүсч “Би гүймээр байна” хандивын аяныг эхлүүлсэн билээ.
Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Түвшинжаргал аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг энэхүү аянд нэгдэхийг уриалсан бөгөөд өнөөдөр 2 сая төгрөг хандивлалаа.
Хагалгааны үр дүн 95 хувь буюу хүү хөлд орох бүрэн боломжтой. Одоогоор эмчилгээний зардлын 40 орчим хувь нь цугларсан бөгөөд 4 настай хүү И.Алтансудар нь ээж, аавын хамт 2021 оны тавдугаар сар гэхэд Энэтхэг улсад очсон байх ёстой.
Иймд сайхан сэтгэлт хүмүүн, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг бяцхан хүүд туслах хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.