Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЭМГЭНЭЛ

 

БАНЗАЙН АМАРЗАЯА

(1971-2021 ОН)

 

Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын төсөв, санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, мэргэшсэн нягтлан бодогч, бидний хайрт нөхөр Б.Амарзаяа нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

 

Б.Амарзаяа нь 1971 онд Завхан аймгийн Улиастай суманд төрж, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлэн  1989 онд Улиастай сумын 10 жилийн 3 дугаар сургууль, 1989-1991 онд Завхан аймаг дахь Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр  тус тус төгссөн байна.

 

Тэрээр ажил, амьдралынхаа гарааг 1993 онд Улиастай сумын Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1 дүгээр сургуулиас нягтлан бодогчоор эхэлж, Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогч, 1996-2000 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хэлтэст улсын байцаагч, 2000-2005 онд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газарт нягтлан бодогч, 2005-2016 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст мэргэжилтэн, 2016 оноос аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт төсөв, санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байлаа.

 

Б.Амарзаяа нь улсад 29 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллахдаа мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа манлайлсан тэргүүний сэхээтэн байсан юм.

 

Түүний нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж 2008 онд Сангийн яамны хүндэт жуух бичгээр, 2010 онд Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнасан билээ.

 

Б.Амарзаяа нь 2001 онд Монголын “Мэргэшсэн нягтлан бодогч” мэргэжлийн зэргээ авч,  2008 онд ХУГАЦААГҮЙ ЭРХТЭЙ МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ болсон нь түүний мэргэжлийн өндөр ур чадварыг батлан харуулж байна.

 

Таны хүнлэг энэрэнгүй, ажилч хичээнгүй, тууштай, шударга зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

 Талийгаачийн аав ээж, ах дүү, анд нөхөд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

Ум ма ни бад ми хум

 

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ

ЗАСАГ ДАРГА ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР

БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

 

НИЙТЭЛСЭН: 2021-03-22 17:07:15