Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОНОШЛУУР, ХАМГААЛАХ ХУВЦАС, ЭМ БЭЛДМЭЛИЙН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Ковид-19” халварт цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор түргэвчилсэн оношлуур, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, эм бэлдмэлийн нөөцийг бүрдүүллээ.

 

“Баяндүүрэн хангамж” ХХК-тай гэрээ байгуулсны дагуу техникийн тодорхойлолт болон аймгийн Эрүүл мэндийн газраас тавьсан шаардлагад нийцсэн 13 нэр төрөл бүхий нийт 48.650.000 төгрөгийн үнэтэй нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, “Завхан эм хангамж” ХХК-тай 23.000.000 төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулж, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн нэг удаагийн түргэвчилсэн оношлуурыг 2021 оны гуравдугаар сард тус тус худалдан авч, шаардлагатай нөөцийг бүрдүүлж ажиллалаа.

 

Мөн “Ай мед текноложис” ХХК-тай гэрээ байгуулснаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 26.948.900 төгрөгийн үнэ бүхий унтуулгын аппараттай болохоор төлөвлөөд байна. Aeon7200a загварын унтуулгын аппаратыг гэрээний дагуу 2021 оны тавдугаар сарын 3-ны өдөр хүлээн авна.

 

НИЙТЭЛСЭН: 2021-03-22 18:27:29