Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН КОВИДЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021-07-02/

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторит 569 иргэний  PCR шинжилгээг хийж байна. 45 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт эдгэрсэн хүний тоо 809 боллоо.

 

Эмнэлэгт  372 хүн, Өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр: Улиастайд 25, Тосонцэнгэлд 7, нийт 32 хүнийг  эмчилж байна.

 

Эмнэлэгт болон гэрээр эмчилж байгаа 404 хүний биеийн байдал: хөнгөн-296, хүндэвтэр-98, хүнд-10.  

 

Халдвараар өвчилсөн нийт хүний 22,2  хувь нь буюу  271 нь хүүхэд, 77.8 хувь буюу 952 нь насанд хүрэгчид байна.

 

Гэрийн тусгаарлалтад: 5379, тусгаарлан ажиглах байранд 70, нийт 5449 иргэн тусгаарлалтад байна.

 

Коронавирусын эсрэг дархлаажуулалтад: 1-р тунд  429 иргэн хамрагдаж өссөн дүнгээр  44881 иргэн (82,2 хувь), 2-р тунд 371 иргэн хамрагдаж, өссөн дүнгээр 38206 иргэн (69,9 хувь ) хамрагдлаа.

 

07 сарын 02-ны өдрийн байдлаар Баянхайрхан, Сонгино, Отгон, Цагаанчулуут, Тэлмэн, Дөрвөлжин, Баянтэс, Ургамал, Идэр сумууд тэг зогсолт хийсэн хэвээр байна.

 

ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮЛЭГ

 

НИЙТЭЛСЭН: 2021-07-02 12:10:02