Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
СҮҮЛИЙН 24 ЦАГТ ЗАВХАН АЙМГИЙН 12 СУМАНД 74 ИРГЭН КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР АВСАН НЬ БАТЛАГДЛАА /2021-07-03/

Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторит 641 хүнд PCR шинжилгээ хийж 74 иргэн коронавирусний халдвар авсан  нь батлагдсанаар нийт тохиолдол 1297 боллоо.

 

Шинээр бүртгэгдсэн 74  тохиолдлыг сум тус бүрээр нь ангилвал: Улиастай 26, Тосонцэнгэл 9, Их-Уул 3, Дөрвөлжин 1, Баян-Айраг 11, Алдархаан 7, Баянтэс 1, Идэр 2, Нөмрөг 1, Сантмаргаз 6, Түдэвтэй 3, Цагаанчулуут суманд 4 иргэн халдвар авчээ.

 

Эмнэлэгт 372 хүн, Өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр: Улиастайд 25, Тосонцэнгэлд 7, нийт 32 хүнийг  эмчилж байна. Биеийн байдал: хөнгөн -296, хүндэвтэр-98, хүнд-10

 

Гэрийн тусгаарлалтад: 5522, тусгаарлан ажиглах байранд 70, нийт 5592 иргэн тусгаарлалтад байна.

 

Коронавирусын эсрэг дархлаажуулалтад: 07 сарын 02-ны өдөр 1-р тунд  339 иргэн хамрагдаж өссөн дүнгээр  45220 иргэн (82,8хувь),  2-р тунд 66 иргэн, өссөн дүнгээр 37972 иргэн (69,5 хувь ) хамрагдлаа.

 

07сарын 03-ны өдрийн байдлаар Баянхайрхан, Отгон, Цагаанчулуут, Тэлмэн, Баянтэс, Ургамал, Сантмаргаз, Идэр сум тэг зогсолт хийсэн байна.

ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮЛЭГ

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2021-07-03 12:09:12