Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГТ СҮҮЛИЙН 24 ЦАГТ 58 ИРГЭНД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД 24 НЬ ХАЛДВАРТАЙ БАЙНА/2021-07-04/

Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторит 58 иргэний PCR шинжилгээ хийснээс 24 нь коронавирусний халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдол 1321 боллоо. 82 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр 891 хүн эдгэрлээ.  

 

Шинээр бүртгэгдсэн 24 тохиолдлыг сум тус бүрээр нь ангилвал: Улиастай суманд 9, Дөрвөлжин суманд 10, Отгон суманд 5 иргэн халдвар аваад байна.

 

Эмнэлэгт  379 хүнийг, Өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр: Улиастайд 28, Тосонцэнгэлд 12, Их-Уул 1 нийт 41 хүнийг  эмчилж байна.

 

Эмнэлэгт болон гэрээр эмчилж байгаа хүний биеийн байдал: хөнгөн- 281, хүндэвтэр-129, хүнд -10.

 

Гэрийн тусгаарлалтад: 5515, тусгаарлан ажиглах байранд 63, нийт 5578 иргэн тусгаарлалтад байна.

 

Коронавирусын эсрэг дархлаажуулалтад: 07 сарын 03-ны өдөр 1-р тунд  339 иргэн хамрагдаж өссөн дүнгээр  45220 иргэн (82,8хувь)  2-р тунд 66 иргэн, өссөн дүнгээр 37972 иргэн (69,5 хувь ) хамрагдлаа.

 

07 сарын 04-ний өдрийн байдлаар Баянтэс, Идэр, Тэлмэн, Ургамал,Сантмаргаз,Алдархаан, Отгон, Цагаанчулуут, Яруу сумууд тэг зогсолт хийсэн. Яруу сумын 1 иргэн Улиастай суманд шинжилгээ өгч батлагдсан тул 72 цагийн хөл хорио тогтоогоод байна.

ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮЛЭГ

 

 

НИЙТЭЛСЭН: 2021-07-04 12:20:24