Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ТӨВ УЛИАСТАЙ СУМАНД КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР ХАМГИЙН ИХ БҮРТГЭГДЭЖ БАЙНА /2021-07-14/

 

Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторит 105 иргэний PCR шинжилгээ хийснээс 23 хүн халдвар авсан нь батлагдаж нийт тохиолдол 1611 боллоо. 31 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 1214 хүн эдгэрлээ.

 

Шинээр бүртгэгдсэн  23 тохиолдлыг сум тус бүрээр нь ангилвал: Улиастай 18, Завханмандал 2, Идэр 1,  Сонгино 1, Яруу суманд 1 иргэн халдвар авчээ.

 

Эмнэлэгт  335,  гэрээр 43 хүнийг эмчилж байна.  

 

Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 335 иргэний биеийн байдал: хөнгөн-170, хүндэвтэр-163,  хүнд-1, Маш хүнд-1.  

 

Гэрийн тусгаарлалт болон тусгаарлан ажиглах байранд нийт 4171 иргэн байна.

 

Зорчих хөдөлгөөн: 620 тээврийн хэрэгсэл 1061 зорчигчтой орсон бол 24 тээврийн хэрэгсэл 30 зорчигчтой гарсан байна. 400 тээврийн хэрэгсэл 623 зорчигчтой дамжин өнгөрлөө.

 

Аймгийн хэмжээнд байнгын 4 цэг, хяналтын түр 66 цэг, нийт 70 цэгт, цагдаагийн 43 алба хаагч, Онцгой байдлын газраас 8 алба хаагч, МХГ-аас 3 алба хаагч, эрүүл мэндийн байгууллагаас 3, бусад байгууллагаас нийт 130 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

 

 

ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮЛЭГ

 

НИЙТЭЛСЭН: 2021-07-14 11:02:56