Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛЛОО

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг нь жилд дунджаар 100-120 баллон хүчилтөрөгчийг Улаанбаатар хотоос өндөр өртөгтэйгээр худалдан авч иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллаж ирсэн. Хүчилтөрөгчийг өндөр зардлаар холоос тээвэрлэдэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Завхан аймгийг хөгжүүлэх 2021 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу улсын төсвийн 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийг түшиглэн  “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр” байгууллаа.

Завхан аймаг бэсрэг үйлдвэртэй болсноор цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна Нэгдсэн эмнэлэг, Төрөх эмнэлгийн бүх тасгийг 24 цагийн турш хүчилтөрөгчөөр хангах боломж бүрдэж, яаралтай тусламж хүргэх, хүний амь нас аврах, ковидын халдвараар өвчилсөн иргэдийн эмчилгээнд чухал хэрэгцээтэй зэрэг олон давуу тал бүрдэж байна.

 Тус үйлдвэр нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүх тасгуудад хүчилтөрөгчийг түгээхийн зэрэгцээ хоногт 30-40 ширхэг хүчилтөрөгчийн баллон цэнэглэх хүчин чадалтай тул 23 сумын Эрүүл мэндийн төвүүдийг хүчилтөрөгчөөр бүрэн хангах боломжтой.

НИЙТЭЛСЭН: 2021-08-16 11:11:29