Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ОЮУТНУУД ШАЛГАРЛАА

Завхан аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасны дагуу оюутан залуучуудын мэдлэг боловсрол, ур чадвар, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг” зарласан билээ. Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж шилдэг 16 оюутныг шалгарууллаа.

МУИС-ийн оюутан Б.Баасансүрэн, М.Бямбасүрэн, З.Дүүрэнжаргал, МУИС-ийн Завхан сургуулийн оюутан Г.Ганцоож, СЭЗИС-ийн оюутан М.Уртнасан, ХААИС-ийн оюутан Э.Оюунбилэг, Ч.Даваабаяр, ХУИС-ийн оюутан Х.Отгонзул, МУБИС-ийн оюутан Б.Оюунгэрэл, Л.Оюунтуяа, ШУТИС-ийн оюутан Т.Солонго, Отгонтэнгэр их сургуулийн оюутан М.Золжаргал, Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан МУИС-ийн оюутан О.Номин-Эрдэнэ, Б.Дашзэвэг, Ч.Уртнасан, СЭЗИС-ийн оюутан Д.Мягмарсайхан нар тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-14 16:04:44