Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
БАРУУН БҮСИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ Г.НАМУУНЦЭЦЭГ ОХУ-Д ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВЛАА

Орос Монголын найрамдалт дипломат харилцааны түүхэн 100 жил, Орос-Монголын найрамдлын 61 дэхь өдрүүдийн арга хэмжээний хүрээнд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтран Говь-Алтай аймагт “Баруун бүсийн орос хэлний улсын сонгон шалгаруулалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Олимпиадыг энэ жил УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн санаачилгаар математик, физикийн сонгон шалгаруулалттай хамтатган явуулсан бөгөөд Завхан, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудаас нийт 25 сурагч, орос хэл судлаач 15 багш оролцлоо.


Тус олимпиадад Завхан аймгийн сурагчид идэвхтэй оролцсоноос Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Ганзоригийн Намуунцэцэг шилдгийн шилдэг таван сурагчийн нэгээр шалгарч 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах эрхтэй боллоо.

 

Цаашдын сурлага хөдөлмөр, ирээдүйн их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-29 11:50:06