Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АРД ИРГЭД БААВГАЙНААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн,  09 дүгээр сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан, 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн  түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй.

Иймд малчид, ард иргэд та бүхэн:
 

-Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
 

-Жимс, самранд явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх
 

- Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж  байна. 
 

Баавгай нь махаар хоолшдоггүй, заавал самар, жимс, ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг.  Самар,  жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Улаан шоргоолжинд алдегид хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж хүн, амьтанд халдах тохиолдол гарч байжээ.

 

  

 

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-27 17:59:15