Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“АЛТАН НАМАР-2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр /2021-09-29/ Завхан аймгийн Улиастай сумын Баруун бүсийн худалдааны төвийн гадна талбайд “Алтан намар-2021” үзэсгэлэн худалдаа эхэллээ.
 

Тус үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн ОУБ-ын Завхан аймгийн эдийн засгийн өсөлт, хөгжилд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх төсөл, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байна.

 Тэргүүний тариаланчдынхаа арга туршлагыг сурталчилах, борлуулалтыг дэмжих,  шилдэгүүдээ шалгаруулах, хэрэглэгчдэд орон нутгийнхаа хөрсөнд тарьсан чанартай төмс, хүнсний ногоог нэг доороос, хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой “Алтан намар-2021” үзэсгэлэн худалдаанд 10 гаруй сумын тариалан эрхлэгчид төмс, хүнсний ногоо, малын тэжээл, хүлэмжийн ногоонууд гэсэн төрлөөр оролцож байна.
,


“Алтан намар-2021” үзэсгэлэн худалдаа маргааш /2021-09-30/ мөн үргэлжилнэ. Тус үзэсгэлэнгээс Гран при шагналтан, шилдэг тариаланч аж ахуйн нэгж, шилдгийн шилдэг гурван тариалан эрхлэгч, шилдэг хүлэмжийн тариалан эрхлэгч, хамгийн том байцаа, манжин, лууван, төмс, сонгино ургуулсан тариаланчдыг тус тус шалгаруулж урамшуулах юм.

НИЙТЭЛСЭН: 2021-09-29 13:25:50