Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АХМАД ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Улиастай сумын хэмжээнд “Дөрвөн оноо” өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад 336, “Биндэргарав" өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад 316, нийт 652 иргэн эмчлүүлж байна.
 

Өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал маш их, нэг эмчид 120 хүн ногдож байгаа юм. Иймд иргэндээ илүү ойр үйлчлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын тавьсан хүсэлтийн дагуу эрүүл мэндийн салбарын ахмад эмч, мэргэжилтнүүд өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулахаар боллоо.  
 

Короновирусний (КОВИД-19) халдвар авч,  Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд  ахмад эмч мэргэжилтнүүд утсаар зөвлөгөө өгч, тодорхой урамшуулалтай ажиллах юм.


Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өнөөдөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй  хамтран ажиллах ахмад эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
 

Ахмад эмч нар ковидын хүнд цаг үед мэргэжлийн дадлага, туршлагаасаа хуваалцаж, хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байгаагаа хэлж хариуцлагатай, үр дүнтэй ажиллахаа илэрхийллээ.

НИЙТЭЛСЭН: 2021-10-01 15:02:53