Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_session1c3ru2v56i5soflo642kdr6344iqb8v8): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Эрүүл мэндийн яам ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах нэн шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх “МонПэн” загвар төслийг хэрэгжүүлсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурчээ. Тиймээс энэ жилээс “МонПэн” санаачилга болгон өргөжүүлж Завхан, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн нийт 132 Эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэх юм. Баруун аймгуудаас Завхан аймгийг сонгож дөрвөн өдрийн цогц арга зүйн сургалтыг зохион байгууллаа.


Сургалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Улам-оргих, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн, ЭМЯ-ны хэлтсийн дарга Л.Энхсайхан, Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Уянга, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Энхбат, Д.Оюундэлгэр, Г.Мөнхнаран, З.Цолмон, ДЭМБ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, ДЭМБ-ийн Зөвлөх Г.Цэцэгдарь, АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн ахлах багш Б.Бурмаа, УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн дарга С.Янжмаа, орон нутгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд болон Сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Мөн энэ үеэр халдварт бус өвчний илрүүлэгт ашиглах шаардлагатай тоног төхөөрөмж, гарын авлагыг олголоо.


ДЭМБ-ын “Heart care” цахим функцыг программд нэвтрүүлснээр зүрх судасны өвчний 10 жилийн эрсдэлийг үнэлэх, артерийн даралт, глюкоз, хлостерин зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн өөрчлөлтийг хянахад хялбар болж байна. Мөн зүрх судасны өвчний эрсдэл, чихрийн шижинтэй иргэдийн хяналт ч сайжирсан үр дүн гарсаар байгаа юм. Тиймээс “МонПэн” зөвхөн төсөл бус цаашид тогтолцооны нэг хэсэг болж үргэлжлэх ёстойг мэргэжлийнхэн хэллээ.
Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0