Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үүсэн байгууллагдсаны 30 жилийн ойн баярын хурал боллоо. Баярын хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Улам-Оргих, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал болон тус байгууллагад ажиллаж байсан ахмад ажилтнууд, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид оролцлоо.

100 жилийн ойн баярын энэ өдөр Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахмад ажилтнууд, алба хаагчдыг төрийн дээд шагнал болон Засгийн газар, яам, агентлаг, аймгийн шагналуудаар шагналаа.

Улс орны аюулгүй байдлыг хамгаалах нэн чухал үүрэг, хүндэт үйлсийн эзэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үе, үеийн удирдлага, ажилтан, албан хаагч, нийт бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

НИЙТЭЛСЭН: 2021-11-07 17:32:20