Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ИХ-УУЛ СУМ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ЗАСВАРЛАЛАА

Япон Улсын Засгийн газрын 2020 оны “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах нь” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Завхан аймгийн Их-Уул сумын цэцэрлэгийн засварын төсөл” амжилттай хэрэгжиж 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нээлтээ хийлээ.

Энэхүү төслийн хүрээнд тус цэцэрлэгийн хоёрдугаар байрны гадна дотор засал, цахилгаан шугам, халаалтын болон агааржуулалтын систем зэргийг барилгын стандартын дагуу засварлалаа. 

 

Ингэснээр алслагдсан бүс нутгийн хүүхэд багачуудын сурч боловсрох, эрүүл ахуйн орчин нөхцөл сайжирч, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өссөн байна. 

 

НИЙТЭЛСЭН: 2021-11-28 15:01:33