Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ын Тогтвортой  хөгжлийн “Ядуурлыг устгах” зорилго, зорилт, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 11 сарын 23-26-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.

 

Энэ үеэр:

 

1. Төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа  авах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг хангах, өмгөөллийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, иргэдэд төрийн үйлчилгээ авах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор салбарын ажлын байрыг улсын өмгөөлөгчийн ажлын онцлог, стандартад нийцүүлэн ажиллах нөхцөлийг сайжруулах

 

2. Салбарын үйл ажиллагаанд ашиглагдаж буй баримт бичиг үрэгдэхээс урьдчилан сэргийлж архивын хадгаламжийн нэгжийг Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн хөтлөх нэрсийн жагсаалтад оруулж, Хууль зүйн туслалцааны төвийн баримт бичгийг архивт хүлээн авч хадгалах, хамгаалах

 

3.Улсын өмгөөлөгчдийг аймгийн  ЗДТГ-ын төрийн байгууллагын удирдлагын цахим системд холбоход дэмжлэг үзүүлэх талаар тус тус хамтран ажиллахаар шийдвэрлэв.

НИЙТЭЛСЭН: 2021-11-26 16:33:13