Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын дэргэдэх Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн хурлыг 2021.11.24-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөлийн хуралд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа, ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Н.Отгонжаргал, аймгийн Онцгой байдлын газын дарга, хурандаа Ө.Болд, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

 

 Зөвлөлийн хуралд Хилийн 0277 дугаар ангийн захирагч хурандаа Б.Уламжаргал хилийн гадаад болон дотоод цагийн байдал, Улсын хил хамгаалалт, Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон ажлын тайланг танилцуулав.

 

Тус хурлаар Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж 5 чиглэлээр нийт 97 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа.

НИЙТЭЛСЭН: 2021-11-24 17:04:30