Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ХАМТ ОЛНОО МАНЛАЙЛАН АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Коронавируст халдварын цар тахал, малын гоц халдварт өвчин гарч гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хамт олноо манлайлан ажилласан Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Одчим наран эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв зэрэг байгууллагын 50 албан хаагчийг өнөөдөр /2021-12-30/ аймгийн Засаг даргын “Хүндэт жуух” бичиг, тус бүр 200 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.


Мөн 2021 онд бусдыгаа манлайлан ажиллаж Цагдаагийн Ерөнхий газрын “Эр зориг,  тэсвэр тэвчээртэй албан хаагч”-аар шалгарсан Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Жамбалдорж, “Ажил мэргэжлийн тэргүүний мөрдөгч”-өөр шалгарсан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Пүрэвжаргал нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, тус бүр нэг сая төгрөгөөр шагнав.

Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Онцгой байдлын газрын албан хаагч Ц.Ням-Очир, Цагдаагийн газрын албан хаагч Б.Намдаг, Завхан аймгийн Онцгой комиссын “Талархал”-аар Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Я.Гэрэлмаа, Цагдаагийн газрын албан хаагч Э.Билгүүн, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн П.Оюунсувд, Зоонозын өвчин судлалын төвийн статистикч бага эмч Т.Наранцэцэг, Онцгой байдлын газрын албан хаагч С.Гансүх, Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч А.Ууганбаатар, аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Н.Вансэмбэрүү нар шагнууллаа.

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар Улиастай сумын 4, 8, 2 дугаар цэцэрлэг, Алдархаан сумын Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Уламжлалт анагаах ухааны төв, “Эрүүл ажлын байр” бүрдүүлсэн байгууллагаар Эрүүл мэндийн газар, Улиастай сумын 4 дүгээр цэцэрлэг тус тус шалгарав.

 

НИЙТЭЛСЭН: 2021-12-30 13:16:28