Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
УЛИАСТАЙ-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 187 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫГ ЭХЛҮҮЛНЭ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улиастай-Алтай чиглэлийн 187 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэхээр боллоо. Өнөөдөр /2022-06-14/ УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар Ганцын даваан дээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзав. Мөн уг бүтээн байгуулалттай холбоотой зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

 

Олон улсын чанартай тус авто зам нь цаашдаа хойд хөрш ОХУ-тай хиллэдэг Арц суурийн боомттой, урагшаа БНХАУ-тай хиллэдэг Шивээ хүрэнгийн боомттой холбогдох бөгөөд уг замын дагуух Завхан аймгийн сумууд аймгийн төв Улиастай сумтай хатуу хучилттай авто замаар холбогдох боломж бүрдэх юм.

 

Энэхүү томоохон төсөл нь Завхан аймгийн төдийгүй Монгол улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой болохыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг онцлов.

 

НИЙТЭЛСЭН: 2022-06-14 21:20:53