Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ЭВИЙН ӨРГӨӨ ЭНХИЙН ГҮЙЛТ” ӨНӨӨДӨР СОНГИНО СУМАНД ИРЛЭЭ

Олон улсын “Эвийн Өргөө Энхийн Гүйлт” нь энэ оны 4­-р сард  Америк улсын Нью Йорк хотоос гараагаа аван эхэлсэн ба 5 сарын 14 –нд Улаанбаатар хотоос  Монгол орны 21 аймаг 108 сумаар дамжин 7250 км зайг туулахаар Австрали, Унгар, Шевцарь, Шинэ Зеланд, ОХУ, Монголын 18 гүйгчтэй олон улсын баг галт бамбарыг буухиалан 31 дахь өдөртөө гүйж байна.

 

Завхан аймагт 6 –р сарын 19-24-ны хооронд дамжин өнгөрөх ба 6 сарын 19 –нд Сонгино, Түдэвтэй, 20-нд Нөмрөг, Яруу суманд, мөн 20-ндУлиастай хотод, 21-нд Идэр, Тэлмэн, 22-нд Тосонцэнгэл, Их-Уул гэсэн 9 сумаар дамжин өнгөрөх юм.

 

Гүйгчид замдаа галт бамбарыг хүлээн авах, үдэж гаргах ёслолын арга хэмжээнүүдэд оролцож  сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор нөхөрлөл, найрамдал хамгаас чухал гэдгийг таниулахын зэрэгцээ цар тахлын дараа иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж байгаагаараа онцлог байна.

Эвийн Өргөө Энхийн Гүйлт нь хүн төрөлхтний эв эетэй, энх амгалан дэлхийг цогцлоох нэгэн зорилгот тэмүүллийг илэрхийлсэн олон улсын буухиа гүйлт юм. Энхийн Гүйлт нь жирийн иргэдийн дунд эв эе, энх амгаланг бий болгохын төлөө зохиогдож буй манай дэлхийн хамгийн урт гүйлт төдийгүй хамгийн өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болсноороо онцлог юм.

 

Энэхүү гүйлт нь өдгөө 35 дахь жилдээ 160 гаруй орноор аялан сая сая хүний гараас гарт, зүрхнээс зүрхэнд эв эе, энх амгалангийн уриаг хүргээд байгаа ажээ.

 

Олон улсын Эвийн Өргөө Энхийн Гүйлтийг Монгол оронд зохион байгуулахаар БТСУХ, Аймаг Нийслэлийн ЗДТГ, Шри Чинмойн марафоны баг хамтран ажиллаж байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2022-06-19 18:07:53