Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” аяны нээлтийг Улиастай хотод зохион байгууллаа.

 

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.Болдбаатар, Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батхишиг, Авто тээврийн төвийн дарга П.Ганзориг болон хамтран ажиллаж буй байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо.

 

Тус аяныг улсын хэмжээнд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна. Иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, гэрлээ шилжүүлж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2022-06-20 16:12:28