A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php71/ci_session3f218e0e8f3401fa9f0c6c9e8009be5f082b2d68): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Failed to read session data: user (path: /var/cpanel/php/sessions/ea-php71)

Filename: Session/Session.php

Line Number: 137

АЙМГИЙН ГХБХБГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД, ГАЗРЫН ДААМЛУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
АЙМГИЙН ГХБХБГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД, ГАЗРЫН ДААМЛУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
760 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Уг сургалтыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, НҮБ-ийн “Адапт” төсөл, “Land owner” ХХК-тай хамтран зохион байгуулав.

Сургалтын үеэр газрын тухай баримтлах бодлого төлөвлөлтгүй суурин болон бусад нутаг дэвсгэрт газар олголт хийхгүй байх бодлогыг баримталж байгаа, мөн сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнүүдийг заавал боловсруулах, аймаг орон нутгийн түвшинд санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргиход танилцуулав.

Мөн “Шил” ажиллагааны хүрээнд газар эзэмших, өмчлөх, ашиглах, эрх олгох, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгахтай холбоотой мэдээллийг www.egazar.gov.mn системд бүрэн тусгаж байх, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын нэмэлт өөрчлөлтөд орсон онцлох заалтуудын талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн цахим газартай холбоотой хүсэлт, өргөдөл, гомдлыг хэрхэн авах, яаж шийдвэрлэх процессийг танилцуулав.

Сургалтын төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих “Сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” хийх санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлаар аймгийн ИТХ-д санал оруулахаа мэдэгдлээ.

2023-11-03 09:00:00